Saturday, December 25, 2010

Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?




   
Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?
Ubuntu үйлдлийн систем дээр веб хийдэг хүмүүст зориулсан нээлттэй эх (Open Source) бүхий Quanta Plus, Aptana, Mozilla SeaMonkey, BlueFish, Nvu гэх мэт программууд байдаг боловч эдгээр нь Macromedia Dreamweaver программын түвшинд хараахан хүрээгүй санагддаг. Ингээд та бүхэнтэй Ubuntu дээр Dreamweaver8 программыг wine ашиглан хэрхэн ажиллуулах талаар өөрийн туршлагаас хуваалцъя.


1. wine программыг суулгаж бэлдэх
а. terminal дээр sudo apt-get install wine комманд ажиллуулснаар wine программыг суулгах эсвэл Applications -> Add/Remove ... -> All Open Source -с Wine Windows Emulator -г сонгож суулгах.
б. terminal дээр wine комманд ажиллуулснаар wine программын файлын бүтэц үүснэ.
Жич: wine суулгасны дараа интернетээс putty ч юм уу нэг жижиг ажлын файл татаж аваад terminal дээр wine /ТАТАЖ_АВСАН_САН/putty.exe комманд ажиллуулж үзвэл зүгээр.
2. ttf фонтуудыг суулгах
а. terminal дээр sudo mkdir /usr/share/fonts/truetype/ttf-custom/ комманд ажиллуулснаар ttf фонтууд байрлах санг бэлдэх.
б. terminal дээр sudo cp /фонтууд байгаа сан/*.TTF /usr/share/fonts/truetype/ttf-custom/ комманд ажиллуулснаар ttf фонтуудыг хуулах.
в. terminal дээр sudo fc-cache -f -v комманд ажиллуулснаар ttf фонтуудыг дахин ачаална.
3. Dreamweaver8-н файлууд хуулж авах
а. c:Program Files доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/ санд хуулна.
б. c:Documents and settingsAll usersApplication Data доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/windows/profile/all users/ санд хуулна.
в. c:Windowssystem32 доторх Macromed cанг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/windows/system32/ санд хуулна.
г. c:Program FilesCommon Files доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/Common Files/ санд хуулна.
д. windows дээр start -> run руу ороод regedit гэж бичээд HKEY_LOCAL_MACHINE/Software/Macromedia/macromedia.reg файл руу экспорт хийж аваад үүнийгээ /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ санд хуулна.
Жич: windows дээрх хэрэглэгчийн нэр чинь ubuntu дээрх хэрэглэгчийн нэртэй адил байвал зүгээр, мөн Dreamweaver программаа c:Program Files дотор суулгасан байвал зүгээр.
4. Register засварлах
а. terminal дээр sudo apt-get install recode комманд ажиллуулснаар recode программыг суулгах.
б. terminal дээр /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ сан руу ороод recode ucs-2..ascii macromedia.reg комманд ажиллуулна.
в. дараа нь terminal дээр /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ дотор wine regedit macromedia.reg комманд ажиллуулна.
5. Dreamweaver8-г ажиллуулах
terminal дээр wine /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/Macromedia/Dreamweaver 8/Dreamweaver.exe коммандаар Dreamweaver8 -г ажиллуулна.
Жич: жаахан удаан л санагдах байх.

No comments:

Post a Comment