Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts

Saturday, February 19, 2011

Жава жишээ

Increment, decrement operatorууд
Java-д Стэй адил ++ болон – operator-ууд байдаг.
Increment operators
class Count {
public static void main (String args[]) {
for (int i = 0; i < 50; i++) {
System.out.println(i);
}
}
}

Decrement operators
class Count {
public static void main (String args[]) {
for (int i = 50; i > 0; i--) {
System.out.println(i);
}
}
}

Print statements
class PrintArgs {
public static void main (String args[]) {
for (int i = 0; i < args.length; i++) {
System.out.println(args[i]);
}
}
}
$ java PrintArgs Hello there!
Hello there!
System.out.println() нь аргументуудаа хэвлэнэ. Аргументуудыг println() болон (+) тусламжтайгаар холбодог. System.out.println("There are " + args.length + " command line arguments"); print()-г println()-н оронд хэрэглэвэл мөр шилжихгүй хэвлэнэ.

Жишээ нь,
System.out.print("There are ");
System.out.print(args.length);
System.out.print(" command line arguments");
System.out.println();
System.out.println() бол мөр шилжүүлж, гаралтын үр дүнг шууд гаргана.

Fibonacci Numbers
class Fibonacci {
public static void main (String args[]) {
int low = 0;
int high = 1;
while (high < 50) {
System.out.println(high);
int temp = high;
high = high + low;
low = temp;
}
}
}

Жишээ
while loop хувьсагч зарлах ба утга оноох
for loops
class Count {
public static void main (String args[]) {
int i;
for (i = 0; i < 50; i=i+1) {
System.out.println(i);
}
}
}

Java points, object, class-n талаар


Үүнд field хариулна харин мethod бол oбъектын юу хийхийг заана.
class TwoDPoint {
double x;
double y;
}
Энэ class-г compile хийхийн тулд үүнийгээ TwoDPoint.java файлд хадгална. Дараа нь:
$ javac TwoDPoint.java
Үүний үр дүнд юу үүсэх вэ? Энэ бүтэн програм мөн үү? Энэ ажиллах уу?

Oбъектууд
Объект гэж юу вэ?
Constructor бүхий new түлхүүр үгийн тусламжтайгаар объект үүсгэнэ. Жишээ нь, дараах програм TwoDPoint oбъектийг үүсгэх ба field-г нь хэвлэнэ.
class OriginPrinter {
public static void main(String[] args) {
TwoDPoint origin; // only declares, does not allocate
// The constructor allocates and usually initializes the object
origin = new TwoDPoint();
// set the fields
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
// print the two-d point
System.out.println(
"The origin is at " + origin.x + ", " + origin.y);
} // end main
} // end OriginPrinter
. бол member access separator.
new орсон бол объектийг заавал хуваарилах шаардлагатай болдог. Энэ class-г compile хийхийн тулд OriginPrinter.java нэрээр TwoDPoint.java-тай 1 директорт хадгална. 
$ javac OriginPrinter.java
Үүний үр дүнд юу үүсэх вэ? Энэ бүтэн програм мөн үү? Энэ ажиллах уу?

Олон объектууд
Ерөнхийдөө ямар нэг class-н хувьд нэгээс олон объект байдаг. Reference хувьсагчуудыг ижил class дах өөр өөр объектуудыг ялгахын тэлд хэрэглэдэг.
Жишээ: Доорх программ 2 ширхэг two-d point объектийг үүсгэж, тэдгээрийн field-үүдийг хэвлэнэ.
class TwoPointPrinter {
public static void main(String[] args) {
TwoDPoint origin; // only declares, does not allocate
TwoDPoint one; // only declares, does not allocate
// The constructor allocates and usually initializes the object
origin = new TwoDPoint();
one = new TwoDPoint();
// set the fields
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
one.x = 1.0;
one.y = 0.0;
// print the 2D points
System.out.println(
"The origin is at " + origin.x + ", " + origin.y);
System.out.println("One is at " + one.x + ", " + one.y);
} // end main
} // end TwoPointPrinter
one болон origin бол 2 өөр point объектийг зааж байгаа 2 өөр reference хувьсагч юм. Дээрх жишээний x, y шиг хувьсагчийг class- ын гишүүнээр таних нь хангалтгүй, class-ын аль объектэд хандаж байгаагаа зааж өгөх хэрэгтэй. 2 өөр reference хувьсагч ижил объектийг заах боломжтой. Объектийг ямар нэг reference хувьсагч хэрэглэхгүй болсон үед уг объект garbage collection руу илгээгдэнэ. Жишээлбэл, дараах программ 2 TwoDPoint reference хувьсагчийг
зарлан, 1 two-d point объектийг үүсгэж, уг объектийг 2 хувьсагчид оноож өгдөг. Энэ үед уг 2 хувьсагч тэнцүү байна.
class EqualPointPrinter {
public static void main(String[] args) {
TwoDPoint origin1; // only declares, does not allocate
TwoDPoint origin2; // only declares, does not allocate
// The constructor allocates and usually initializes the object
origin1 = new TwoDPoint();
origin2 = origin1;
// set the fields
origin1.x = 0.0;
origin1.y = 0.0;
// print
System.out.println(
"origin1 is at " + origin1.x + ", " + origin1.y);
System.out.println(
"origin2 is at " + origin2.x + ", " + origin2.y);
} // end main
} // end EqualPointPrinter
origin1, origin2 бол 1 ижил point объектд хамаарах 2 өөр reference хувьсагчууд юм.

Static Field-үүд
Static эсвэл class field-үүд объект-д биш тодорхой 1 class-т хамаардаг.
class Point {
double x;
double y;
static double xorigin = 0.0;
static double yorigin = 0.0;
}
System.out.println("The origin is at (" + Point.xorigin + ", " + Point.yorigin + ")");

Жава Method-ууд


Method-ууд объектийн юу хийхийг заадаг.
class TwoDPoint {
double x;
double y;
void print() {
System.out.println(this.x + "," + this.y);
}
}
Java-н this гэсэн түлхүүр үг ижил class-н дотроос field-г зааж байна.
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
origin.print();

Аргументуудыг мethod руу дамжуулах
class TwoDPoint {
double x;
double y;
void print() {
System.out.println("(" + this.x + "," + this.y + ")");
}
void print(int n) {
for (int i = 0; i < n; i++) {
System.out.println("(" + this.x + "," + this.y + ")");
}
}
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
origin.print(10);
2 өөр print() method байгааг анхаар. 1 нь аргументийг авдаг бол нөгөөх нь үгүй. Аргументууд сонголтыг тодорхой болгож байгаа учраас энэ нь OK. Үүнийг overloading гэж нэрлэнэ. Бидний хэрэглэж байгаа System.out.println() бол overloaded method юм. main(String[] args) бол non-overloaded method бөгөөд string массивыг aргументаараа авдаг.
Method-с утга буцааж авах
class TwoDPoint {
double x;
double y;
void print() {
System.out.println("(" + this.x + "," + this.y + ")");
}
String getAsString() {
return "(" + this.x + "," + this.y + ")";
}
}
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
String s = origin.getAsString();
System.out.println(s);
Сайн байна
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.x = 0.0;
origin.y = 0.0;
System.out.println(origin.getAsString());

setter method
Энэ method-ууд field-ын утгыг class-т олгодог.
class TwoDPoint {
double x;
double y;
String getAsString() {
return "(" + this.x + "," + this.y + ")";
}
void setX(double value) {
this.x = value;
}
void setY(double value) {
this.y = value;
}
}
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.setX(0.0);
origin.setY(0.0);
System.out.println(origin.getAsString());

getter method
accessor method гэж нэрлэгддэг ба getter method-ууд field-ын утгыг class-т олгодог.
class TwoDPoint {
double x;
double y;
String getAsString() {
return "(" + this.x + "," + this.y + ")";
}
void setX(double value) {
this.x = value;
}
void setY(double value) {
this.y = value;
}
double getX() {
return this.x;
}
double getY() {
return this.y;
}
}
TwoDPoint origin = new TwoDPoint();
origin.setX(0.0);
origin.setY(0.0);
System.out.println("The x coordinate is " + origin.getX());

Жава Constructor


Constructor-ууд нь class-тай ижил нэртэй method. Жишээ нь,
class TwoDPoint {
double x;
double y;
TwoDPoint(double xvalue, double yvalue) {
this.x = xvalue;
this.y = yvalue;
}
String getAsString() {
return "(" + this.x + "," + this.y + ")";
}
void setX(double value) {
this.x = value;
}

void setY(double value) {
this.y = value;
}
double getX() {
return this.x;
}
double getY() {
return this.y;
}
}
Constructor-ууд class-д объект үүсгэхдээ new түлхүүр үгийг ашигладаг.
TwoDPoint origin = new TwoDPoint(0.0, 0.0);
System.out.println("The x coordinate is " + origin.getX());

Жава Array


Array бол ижил төрлийн хувьсагчуудын нэгдэл юм. Main () method-н args[] array бол String array юм. Жишээ нь санамсаргүй тоо үүсгэгчийн магадлалыг тооцоолохыг хүссэн үед уг үүсгэгч үнэхээр санамсаргүй бол бүх тоо хангалттай хугацааны интервалд ижил магадлалтай гарч ирнэ.

import java.util.Random;
class RandomTest {
public static void main (String args[]) {
int[] ndigits = new int[10];
Random myRandom = new Random();
// Initialize the array
for (int i = 0; i < 10; i++) {
ndigits[i] = 0;
}
// Test the random number generator a whole lot
for (long i=0; i < 100000; i++) {
// generate a new random number between 0 and 9
double x = myRandom.nextDouble() * 10.0;
int n = (int) x;
//count the digits in the random number
ndigits[n]++;
}
// Print the results
for (int i = 0; i < 10; i++) {
System.out.println(i+": " + ndigits[i]);
}
}
}
$ javac RandomTest.java
$ java RandomTest
0: 10171
1: 9724
2: 9966
3: 10065
4: 9989
5: 10132
6: 10001
7: 10158
8: 9887
9: 9907

Жава хэлний операторууд

Оператор ба хэрэглээ

+ Тоонуудыг нэмэх ба String-үүдийг нэгтгэнэ
+= Тоонуудыг нэмж, утга оноох ба String-үүдийг нэгтгэн утга
онооно.
- Хасах
-= Хасч, утга онооно.
* Үржүүлнэ.
*= Үржүүлж, утга онооно.
/ Хуваана
/= Хувааж, утга онооно.
% Үлдэгдлийг авна.
%= Үлдэгдлийг авч, утга онооно.
++ Нэгээр нэмэгдүүлнэ.
-- Нэгээр хорогдуулна.
> Их
>= Их буюу тэнцүү
< Бага
<= Бага буюу тэнцүү
! Boolean-н NOT
!= Boolean-н тэнцүү биш
&& Boolean-н AND
|| Boolean-н OR
== Boolean-н тэнцүү
= Утга оноох
~ Bit-р NOT
?: Нөхцөлт
instanceof Төрөл шалгах
| Bit-р OR
|= Bit-р OR үйлдэл хийж, утга онооно.
^ Bit-р XOR
^= Bit-р XOR үйлдэл хийж, утга онооно.
& Bit-р AND
&= Bit-р AND үйлдэл хийж, утга онооно.
>> Тэмдэгтийг тодорхойлох өргөтгөлтэйгөөр битүүдийг баруун тийш шилжүүлэх
>>= Тэмдэгтийг тодорхойлох өргөтгөлтэйгөөр битүүдийг баруун тийш шилжүүлж, утга оноох
<< Битүүдийг зүүн тийш шилжүүлэх
<<= Битүүдийг зүүн тийш шилжүүлж, утга оноох
>>> Тэмдэггүй битийг зүүн тийш шилжүүлэх
>>>= Тэмдэггүй битийг зүүн тийш шилжүүлж, утга оноох

Java хэлний түлхүүр үгс


Түлхүүр үг Хэрэглээ

Boolean- boolean хувьсагч зарлана
Byte- byte хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Char- character хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Double- double хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Float- floating point хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Short- short integer хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Void- method утга буцаахгүйг зарлана
Int- integer хувьсагч буюу буцах төрлийг зарлана
Long- long integer хувьсагч буюу буцах төрлийг зарлана
While- while loop-ыг эхлүүлнэ
For- for loop-ыг эхлүүлнэ
Do- do while loop-ыг эхлүүлнэ
Switch- Янз бүрийг тохиолдлуудыг үнэн эсэхийг шалгана
Break- Loop-ыг эрт орхино
Continue- Loop-ын эхэнд эрт очно
Case- switch statement-д нэг case
Default- switch statement-д default үйлдэл
If- if нөхцөл биелж байвал үйлдлийг гүйцэтгэ
Else- Хэрэв if нөхцөл биелэхгүй бол програмд мэдэгдэнэ
Try- Exception рүү шилжиж болох үйлдлийг хийхийг оролдох
Catch- Exception-ыг зохицуулах
Finally- Гүйцэтгэгдэх баталгаатай block code-ыг зарлах
Class- Class-ын тодорхойлолт эхэлж байгааг мэдэгдэнэ
Abstract- class буюу method хийсвэр болохыг зарлана
Extends- Энэ class –ний дэд class болохыг заана
Final- Уг class дэд class агуулахгүй болохыг заана
Implements- Уг class өгөгдсөн interface-ыг хэрэгжүүлдэг болохыг заана
Import- Багц дахь class буюу бүлэг class-т хандахыг зөвшөөрнө
instanceof- тухайн объект уг class-т хамаарах эсэхийг шалгана
interface- Interface-ын тодорхойлолт эхэдж байгааг мэдэгдэнэ
native- Уг method native code-д хэрэглэгдэхийг зарлана
new- Шинэ объект хуваарилна 
package- Уг source code file байгаа багцыг тодорхойлно
private- Хувийн байх method буюую гишүүн хувьсагчийг зарлана
protected- Хамгаалалттай байх class, method буюу гишүүн хувьсагчийг зарлана
public- Нийтийн байх class, method буюу гишүүн хувьсагчийг зарлана
return- Method-оос утга буцаана
static- уг field буюу method class-т хамааралтайг зарлана
super- Одоогийн объектын parent-д reference болно
synchronized- Code-ын хэсэг thread-safe биш болохыг заана
this- Одоогийн объект-д reference болно
throw- Exception болгоно
throws- Method-ын гаргасан exception-үүдийг зарлана
transient- Энэ field цуваа болохгүй
volatile- Compiler-т уг хувьсагч гэнэт өөрчлөгдөхийг анхааруулна
const- болон goto гэсэн өөр хоёр түлхүүр үг байдаг боловч бараг хэрэглэгддэггүй.
strictfp түлхүүр үг нь уг method буюу class IEEE 754 semantic-тай л зөвхөн ажиллахыг заана.
assert түлхүүр үг нь assertions-ыг заана.
enum 

Saturday, December 25, 2010

Хэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэ?

эрэв та Windows XP хэрэглэж байхдаа эсвэл инсталл хийж байхдаа хатуу дискээ форматлахыг хүсэж байгаа бол та зөв зөвлөгөөгөө уншиж байна. Шинэ Windows суулгаж байгаа бол хатуу дискэн дахь мэдээллүүдэдээ формат хийж цэвэрлэх нь их хэрэгцээтэй байх болно.
Бэлтгэл
Алхам 1. Та компьютерийн хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээлэлүүдэдээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй. Хэрхэн хийх талаарх мэдээллийг манай сайтын доорх линкээр орж үзээрэй. Хэрхэн back up хийх вэ?
Мөн түүнчлэн формат хийх, инсталл хийх гэж байгаа бол танд хэрэглээний програмуудыг агуулсан диск эсвэл 3-дагч хардвер дахин суулгалтад хэрэг болох болно.
Алхам 2.Дахин нэг компьютер дээрх бүхнээ шалгаж үз. Дуу, зураг, документүүдээс гадна веб бросер дэхь дуртай вебүүдийн жагсаалт Bookmark , дэлгэцэн дэхь зүйлсүүд зэргээ дахин нэг шалга.
Алхам 3.Бүгдийг нь формат хийхгүй хатуу дискэн дээрээ эсвэл шинэ CD, DVD дээр хадгал.

Хоёрдогч хатуу дискийг форматлах нь:
Алхам 1.

"My Computer" тэмдэгт дээр баруун товчоо дарж менюгээс Manage  гэснийг сонгон дар.
Алхам 2.
"Computer Management" гэж нэрлэгдсэн шинэ цонх гарч ирнэ. Түүнээс зүүн хэсэгт байрлах "Storage" гэснийг сонгон дар. Дараа нь select "Disk Management(local)" гэснийг цонхны баруун талаас давхар даран сонгоно.
Алхам 3Ингээд гарч ирэх цонх дээр драйверууд тань жагсаалттай гарч ирэх болно. Мөр болгон өөр өөр драйверийнх бөгөөд мөн MB эсвэл GB хэмжээгээр бичигдсэн өнгөтэй хайрцаг өөр өөр драйверийнх болно. Дискний хуваалтыг мөн тэнд харуулсан байдаг.
Алхам 4.
Форматлах гэж байгаа драйверийн бүх хуваалтыг юун түрүүнд арилгах хэрэгтэй үүний тулд хуваалттай хайрцган дээр хулганы баруун товчоо дарж  "Delete Partition..." гэсэн сонголтыг хийнэ. Та драйвер дээрх бүхнийг цэвэрлэхээр шийдсэн хэрэгтэй мэдээллүүдээ нэгэнт нөөцлөөд авчихсан бол компьютерийн ямар ч анхааруулгад санаа зоволтгүйгээр YES товчийг дарж болно.
Алхам 5



Хэрэв та давхар буюу бүх дискэндээ формат хийх гэж байгаа бол жишээ нь: драйвер болгон өөр үсэгтэй "D:" or "F:" гэх мэтчилэн диск хуваалтыг тус бүрд нь арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуваалттай драйвер дээрээ баруун товчоо дарж "Delete Partition..." дарна гэсэн үг. Хэрэв зөвхөн ганц драйверт формат хийх гэж байгаа бол нөгөө драйверын хувуултыг арилгах шаардлагагүй дараагийн алхамд орж болно.
Алхам 6.
Ингээд формат хийгдсэн драйвер дээд хэсэгтээ хар өнгөтэй болсон байх бөгөөд хэмжээн хэсэгт "Unallocated" гэсэн бичиг гарсан байх болно. Дээрх зургаас харна уу? Үүн дээр хулганы баруун товчоо дараад "New Partition..." гэсэн сонголтыг дарахад шинэ цонх үүсэн гарч ирнэ.
Алхам 7.Шинэ хуваалтыг үүсгэх цонх гарч ирэхэд Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараагийн гарч ирэх хуудсан дээр  "Primary Partition" сонгож Next товч дарна. Одоо хэмжээг дээд хэмжээн дээр нь тохируулаад ихэвчлэн тохируулагдчихсан байдаг бөгөөд Next товч дарна. Ингээд шинэ драйверийн үсгийг автоматаар сонгочихсон байдаг ч хэрэв та хүсвэл өөр үсгийг меню дээрээс сонгон дарж болно.
Алхам 8. 
Төгсгөлд нь Шинэ хуваалтын хэрэглүүр шинэ хуваалтыг форматлах уу гэж асуух бөгөөд та "NTFS" сонгоорой энэ нь илүү хурдан аюул багатай байх болно. "Allocation unit size" гэсэн сонголтыг "Default." Хэвээр нь үлдээгээрэй. "Volume label" гэсэн хэсгэ дээр драйвераа юу гэж нэрлэмээр байна түүгээрээ бичиж өгнө ингэхдээ их энгийн нэрийг сонгож зай аван бичихээс татгалз. Хамгийн сүүлд драйвер тань шинэ бранд бөгөөд өмнө нь ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй бол "Perform a quick format" -г зөвөөр тэмдэглэж драйвер хэрэглэгдэж байсан бол зөвөөр тэмдэглэлгүй орхиорой. "Enable file and folder compression" гэсэн сонголтыг тэмдэглэлгүй орхиж Finish товчигй дарж дуусгана.
Алхам 9.Ингээд хэрэглүүр форматлахад тодорхой хугацааг авах болно. Формат дуусах хүртэл та
"Computer Management" цонхыг нээлттэй байлгаж хэмжээн үзүүлэлт "Formatting" гэснээс "Healthy" гэж гарах хүртэл хүлээгээрэй. Формат бүрэн дууссаны дараа та шинэ драйвераа ажиллуулж болно.

Windows XP CD-нээс форматлах, суулгах:
Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлүүдэдээ зайлшгүй Back Up буюу нөөцлөлтийг хийгээрэй.
Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
Алхам 3. "Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижүүлэн  'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр  'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэхижүүлэн enter дар.
Алхам 8.Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
Алхам 9.
Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацааг авах болно. Та тэр хооронд амралт авч болно шүү дээ.
Анхааруулга: Зааврын дагуу ажиллах явцад элдэв асуудалтай тулгарвал мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Гэхдээ үйлдлүүд их энгийн учир та хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт!

 эх сурвалж: цахим.нэт

Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?




   
Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?
Ubuntu үйлдлийн систем дээр веб хийдэг хүмүүст зориулсан нээлттэй эх (Open Source) бүхий Quanta Plus, Aptana, Mozilla SeaMonkey, BlueFish, Nvu гэх мэт программууд байдаг боловч эдгээр нь Macromedia Dreamweaver программын түвшинд хараахан хүрээгүй санагддаг. Ингээд та бүхэнтэй Ubuntu дээр Dreamweaver8 программыг wine ашиглан хэрхэн ажиллуулах талаар өөрийн туршлагаас хуваалцъя.


1. wine программыг суулгаж бэлдэх
а. terminal дээр sudo apt-get install wine комманд ажиллуулснаар wine программыг суулгах эсвэл Applications -> Add/Remove ... -> All Open Source -с Wine Windows Emulator -г сонгож суулгах.
б. terminal дээр wine комманд ажиллуулснаар wine программын файлын бүтэц үүснэ.
Жич: wine суулгасны дараа интернетээс putty ч юм уу нэг жижиг ажлын файл татаж аваад terminal дээр wine /ТАТАЖ_АВСАН_САН/putty.exe комманд ажиллуулж үзвэл зүгээр.
2. ttf фонтуудыг суулгах
а. terminal дээр sudo mkdir /usr/share/fonts/truetype/ttf-custom/ комманд ажиллуулснаар ttf фонтууд байрлах санг бэлдэх.
б. terminal дээр sudo cp /фонтууд байгаа сан/*.TTF /usr/share/fonts/truetype/ttf-custom/ комманд ажиллуулснаар ttf фонтуудыг хуулах.
в. terminal дээр sudo fc-cache -f -v комманд ажиллуулснаар ttf фонтуудыг дахин ачаална.
3. Dreamweaver8-н файлууд хуулж авах
а. c:Program Files доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/ санд хуулна.
б. c:Documents and settingsAll usersApplication Data доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/windows/profile/all users/ санд хуулна.
в. c:Windowssystem32 доторх Macromed cанг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/windows/system32/ санд хуулна.
г. c:Program FilesCommon Files доторх Macromedia санг /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/Common Files/ санд хуулна.
д. windows дээр start -> run руу ороод regedit гэж бичээд HKEY_LOCAL_MACHINE/Software/Macromedia/macromedia.reg файл руу экспорт хийж аваад үүнийгээ /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ санд хуулна.
Жич: windows дээрх хэрэглэгчийн нэр чинь ubuntu дээрх хэрэглэгчийн нэртэй адил байвал зүгээр, мөн Dreamweaver программаа c:Program Files дотор суулгасан байвал зүгээр.
4. Register засварлах
а. terminal дээр sudo apt-get install recode комманд ажиллуулснаар recode программыг суулгах.
б. terminal дээр /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ сан руу ороод recode ucs-2..ascii macromedia.reg комманд ажиллуулна.
в. дараа нь terminal дээр /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/ дотор wine regedit macromedia.reg комманд ажиллуулна.
5. Dreamweaver8-г ажиллуулах
terminal дээр wine /home/ТАНЫНЭР/.wine/drive_c/Program Files/Macromedia/Dreamweaver 8/Dreamweaver.exe коммандаар Dreamweaver8 -г ажиллуулна.
Жич: жаахан удаан л санагдах байх.