Showing posts with label Хүүхэд. Show all posts
Showing posts with label Хүүхэд. Show all posts

Saturday, November 27, 2010

Чихрийн хордлого хүүхдийн шүлсээр халдварлана


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа чихрийн хордлогоор өвчлөх нь их байдаг. Жирэмсэн байхдаа хэрэглэж байсан хүнсний зүйлс ургийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Төрсний дараа хүүхдийн биеэр тууралт гарвал эхийн сүүгээр дамжсан гэсэн үг. Жирэмсэн эхийн хэрэглэж байгаа чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүд хүүхдийг чихрийн хордлоготой болгохоос гадна түүний шүд, буйлны бэхжилт, ясны сийрэгжилтэд муугаар нөлөөлдөг. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд чихрийн хордлого халдварлах магадлал өндөр байдаг. Учир нь хоол, амттанаа хувааж идэх, тоглоомоо ээлжлэн амандаа хийх нь халдвар авах гол арга зам болдог.

Чихрийн хордлоготой хүүхдийн шүлс тоглоомонд хүрч бусад нь тэр тоглоомоор тоглож амандаа , хүргэхэд л халдварладаг. Чихрийн хордлого буюу диатезтай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

-биеийн аль нэг хэсгээр тууралт өгч, улайх.
-хоол унданд дургүй болох.
-уур, уцаартай болох, тайван бус байх.
-элдэв өвчин амархан тусч, биеийн эсэргүүцэл муудах.

Чихрийн хордлого хүүхдийн дархлааг сулруулж өвчлүүлдэг
Чихрийн хордлогоос үүссэн тууралтыг маажих нь тууралтаас үүдсэн шарх сорвижиж, улмаар идээлэн өвчлөл нь даамжран бусад өвчний эх үүсвэр болох магадлалтай. Мөн дархлаа нь сул байдаг болохоор ханиад томуу амархан хүрч хоол унданд муу болдог. Чихрийн хордлоготой хүүхэд уур уцаартай тайван бус болох нь хамгийн ноцтой. Зарим тохиолдолд ээж аавууд чихрийн хордлогыг нь дарах гээд тайвшруулах эм өгдөг нь буруу юм. Энэ үед хэрэглэж байсан өндөр тунтай эмийн бэлдмэлүүд хүүхдэд сөргөөр нөлөөлж, томрох тусам оюун ухааны хөгжил суларч, үеийнхнээсээ хоцрох тал ажиглагддаг.

0-3 насны хүүхдүүд чихрийн хордогоор өвдөх нь илүү ба энэ үед нь гүйцэд сайн эмчилж чадвал цаашид гарахгүй байх магадлалтай. Бага насны хүүхдийн хувьд чихрийн хордлогыг эдгэхэд удаашруулдаг зүйл бол шүлс юм. Хордлого нь хүзүү, цээж, эрүүн дээр гардаг тул хүүхдийн шүлсэнд түлэгдэж ихэсдэг. Тиймээс шүлсэнд нь түлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв бага насанд нь сайн эмчлэхгүй бол том болсон хүүхдийн нүүр, биеийн ил хэсгээр чихрийн хордогын тууралт гарч, үеийнхнээсээ ичиж зовохоос гадна маажсанаас үлдсэн шарх сорви нь элдэв өвчин үүсгэх эхлэл нь болдог талтай. Эцэг эхчүүдэд анхааруулахад чихрийн хордлогыг эмчлэхээсээ өмнө эмчид хандаж эхийн хэвлийд байхад үүссэн үү, эхийн сүүгээр дамжсан уу, хожим халдварласан уу зэргийг нь сайн тогтоолгох хэрэгтэй.

Зарим амттан хүүхдийн өсөлтөд муу нөлөөтэй
Хүүхэд тань чихрийн хорлого туссан бол буцалсан сүү уулга. Гэхдээ эхийн сүүтэй хольж болохгүй. Хордлогод түрхдэг тосын эмчийн дагуу түрх. Агаар салхинд хүүхдээ байнга гаргаж, тайван орчинд байлгаарай. Мөн хүүхдийнхээ хувцас болон хөнжил гудас, цагаан хэрэглэлийг цэвэр даавуу байгаа эсэхийг шалга. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайжруулах витамин эм бэлдмэлүүдийг хэрэглэ. Учир нь биеийн эсэргүүцэл сайтай хүүхдийн хордлого нас ахих тусам багасдаг.

 Маажилтаас үүдсэн шарх, сорвийг дор бүр нь цэвэрлэж, хатаах хэрэгтэй. Шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа, чихэр, апельсин, мандарины төрлийн жимс зэрэг амттанууд чихрийн хордлогыг улам сэдрээдэг. Тиймээс хүүхдээ дөрвөн нас хүртэл нь хийжүүлсэн ундаа, зайрмаг, чихэр, шоколад нэг их хэрэглүүлэхгүй байвал биеийн хөгжил хэвийн сайн байдаг.
Хүүхдийнхээ оюун сэтгэхүйг хөгжүүлэх гэж хүчлэх нь буруу Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Хүүхдүүдийнхээ хөгжлийн түргэсгэхэд эцэг эхчүүд нь ямар их үүрэг гүйцэтгэж болох тухай олон сайхан жишээ байдаг. Эрт хэлд орж уншиж сурсан, тэр бүү хэл математикийн чадвар эзэмшсэн гээд бяцхан онцгой хүүхдүүдийн талаар бид сонрож л байсан. Хэрвээ зохих орчныг нь бүрдүүлж өгвел ямар ч хүүхэд авъяас чадвараа өндөр хөгжүүлж чадна. Харин бага насанд нь хэт олон хичээл сургалтаар дарахаас болгоомжлох хэрэгтэй.

Мөн эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжимчин болгох гээд математикийн хичээлд муу авахад нь тоохгүй байвал зорьсондоо хүрч болох л байх. Хамгийн гол нь энэ зорилгод хүрэхэд хөгжих ёстой бусад талууд хоцрогдож хохирох уу гэдгийг сайтар бодох ёстой аж. Тухайн хүүхэд өөрөө сонгосон салбартаа хэр их сонирхолтой санаачилгатай байгааг анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд еөрсдийн биелүулж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхэддээ тулган биелүүлэхийг шаардахын өмнө хүүхдийнхээ сонирхол хандлагыг сайн таних ёстой гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу.

Хүүхдээ хөгжүүлэхийн тулд биеэ даасан, чөлөөтэй байлга


Саяхан Москвагийн сэтгэл судлаач нар дараах туршилтыг хийжээ. 8-9 насны хүүхдийн танин мэдэх хэрэгцээг судалж туршилтад ээж нарыг нь хамт оруулжээ. Олон сонирхолтой тоглоом, ном бүхий өрөөнд ээж хүүхэд хоёрыг сэтгэл судлаач урьж оруулаад “дуртай зүйлээ хийгээд намайг түр хүлээж байгаач” гэж хэлээд нэг талаасаа харагддаг толины цаана нуугдан ээж хуүхдүүдийг ажиглажээ. Энэ хооронд ээжүүд ч хүүхдүүд ч янз бүрийн зүйлийг хийж байсан ч энд үндсэн 4 хандлага ажиглагдаж байв.

Эхний хандлага нь бүх л санаачлагыг ээж гаргаж “энэ номыг уншъя” “ийм тоглоом тоглоё” гэх зэргээр хүүхэддээ санал болгож байв. Хоёр дахь ээжүүдтуршилт явуулж байсан ажилтнуудыг даруйхан дуудаж” энэ өрөөнд юу хийвэл дээр вэ?” хэмээн зөвлөгөө хүсч байжээ. Энэ хандлага нь хариуцлагыг өөртөө үүрэхгүй өөр тийш  шилжүүлж байгаа явдал байв.

Гурав дахь ээжүүд эргэн тойрон харж байснаа өөрийнх нь сонирхлыг татсан ном юмуу тоглоомыг гэнэт олж хараад өөрөө зугаацаж хүүхэддээ хүссэнээ хийх боломж олгож байлаа. Харин дөрөв дэх ээж өөрөө ч хүүхдээ ч зүгээр л туршилт хүлээлгэж байв. Бүр ямар нэгэн юм хийх гэсэн хүүхдээ бүр угзарч “эвдчихнэ урчихна” хэмээн хорьж байжээ. Энэ бол хүүхдийн танин мэдэх хэрэгцээ, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамгийн зохисгүй байдал юм. Тэгээд ч ийм ээжүүдийн хүүхэд үзүүлэлтээрээ сул байлаа. Харин ээж нь өөр зүйл хийгээд хүүхэд нь юу хийхээ өөрөө сонгож айсан хүүхдүүд хөгжлөөр хамгийн илүү байжээ. Эдгээр хүүхдүүд ээж шиг ээ танин мэдэх сонирхлоор дүүрэн орчинд амьдарч байсан нь хамгийн чухал нь байв.