Tuesday, November 30, 2010
Sunday, November 28, 2010
Компьютерын хөгжил
МЭӨ(манай эрний өмнөх) 500 – Вавилончууд энгийн арифметик үйлдэл хийхийн тулд сампинг ашиглаж эхэлжээ. Бидний мэдэх сампингийн хэлбэр анх Хятадад МЭө 1300 онд үүсчээ. 1614 – Scotsman John Napier (1550-1617) хөдөлгөөнт саваа бүхий системийг зохион бүтээжээ. Энэ нь үржих, хуваах, квадрат болон кубын язгуур гаргах үйлдэл хийдэг байв.
1623 – Wilheim Schickard (1592-1635) Верттанберг “Тооцоолох цаг”-ийг бүтээжээ. Энэ механик машин нь зургаан оронтой тооны нэмэх, хасах үйлдлийг хийж чаддаг бөгөөд, оронгийн тоо хэтэрвэл хонх дуугарч дохио өгдөг байлаа.
1642 – Францын математикч Блез Паскал найман оронтой тооны үйлдэл хийдэг механик тооны машин зохион бүтээжээ.
1671 – Германы математикч Готфрид Лейбниц үржих үйлдэл хийдэг, таваас арван хоёр оронтой тоог тооцоолох чадвартай машин зохион бүтээжээ.
1776 – Матьюс Хан 1770 оноос тооны машин үйлдвэрлэж эхэлжээ.
1820 – Францын эрдэмтэн Чарльз Xavier Thomas df Colmar (1785-1870) “Арифмометр” тооны машин зохиож, нийтэд үйлдвэрлэн гаргажээ.
1822 – Чарльз Бабаж (1792-1871) анхны механик компьютерийг зохион бүтээжээ.
1832 – Бабаж, Жозеф Клементиар зургаа хүртэл оронтой тооны үйлдэл болон хоёрдугаар зэргийн дифференциал хийдэг машины прототипыг хийжээ. Угсарсан машин нь өрөөний хэмжээтэй байв.
1834 – Чарльз Бабаж “Аналог машин” зохион бүтээж эхэлжээ. Уг машин нь нөхцөлтэй үсрэлтүүдийг хийж чаддагаас гадна нэмэх үйлдлийг гурван секундэд, үржих ба хуваах үйлдлийг хоёроос гурван минутад хийж гүйцэтгэдэг байв.
1847 – Чарльз Бабаж хоёр жилийн турш долдугаар зэргийн дифференциал, 31 оронтой тоо боддог машин хийсэн боловч, хэн ч энэ төслийг санхүүжүүлэх сонирхолгүй байжээ.
1843 – Scheutz болон түүний хүү Эдвард нар гуравдугаар зэргийн дифференциал машиныг хэвлэгчтэй нь хамт үйлдвэрлэн гаргажээ.
1847 – Чарльз Бабаж 15 оронтой тоо, дөрөвдүгээр зэргийн дифференциал үйлдэл хийдэг анхны бүрэн хэмжээний дифференциал машин угсарсан бөгөөд, түүнийгээ Tabulating машин хэмээн нэрийджээ.
1858 – Анхны Tabulating машиныг Нью-Йорк, Албанид худалдан авчээ.
1871 – Чарльз Бабаж аналитик машины процессор болон хэвлэгчийн протитипыг хийв.
1878 – � оман Вереа үржвэрийн хүснэгттэй тооны машин зохион бүтээсэн нь бусад аргыг бодвол арай хурдан байжээ.
1948 – Марк-1 хэмээх анхны компьютерийг Манчестерийн их сургууль зохион бүтээлээ.
1949 – Жон вон Нейманы (John von Nermann) АНУ-ын Принцетон дахь хүрээлэнд бүтээсэн EDVAC (electronic discrete variable computer) нь соронзон туузтай ажилладаг анхны компьютер байлаа. Энэ нь нэмэлт дамжуулагчаар дамжуулан дахин программчилж болдог, өмнөх компьютерүүдээс эрс дэвшилттэй байсан хэдий ч, түүнийгээ хадгалагч туузнаас ачаалж чаддаггүй байв.
1950 – Японы эзэн хааны их сургуулийн доктор Ёширо Накаматагийн бүтээсэн уян дискийг борлуулах эрхийг IBM пүүс эзэмших болжээ.
1951 – UNIVAC-1 нь анхны арилжааны зориулалттай компьютер байсан бөгөөд, өргөн хэрэглээний тоон болон текстэн мэдээлэлтэй ажилладаг байлаа. Энэ компьютерийг Жей Преспер Экэрт (J, Presper Eckert), Жон Маукли (John Mauchly) нар зохиож, дараа нь тэдний корпорацийг � емингтон � энд (Remington Rand) шилжүүлэн авсан юм. Энэ компьютерийг нийтэд толилуулснаар компьютерийн эриний эхлэлийг тавьсан байна.
1953 – Энэ үед дэлхийн хэмжээнд нийт 100 компьютер байна гэсэн тооцоо гарчээ.
- Соронзон зүрхэвчтэй санах ойг боловсруулан гаргажээ.
1954 – IBM фирмийн Жон Бакус (John Backus)-ын баг FORTRAN (FORmula TRANslation) хэлний боловсруулалтыг эхлэн, 1957 он хүртэл үргэлжлүүллээ. FORTRAN нь эрдэм шинжилгээний зориулалттай программчлалын хэл юм.
1957 – IBM пүүс анхны цэгэн шивэлтийн хэвлэгчийг үйлдвэрлэн, зах зээлд гаргав.
1958 – LISP (интер претаторын хэл) хэл боловсрогдон, 1960 онд бүрэн дуусчээ.
1958.09.12 – Техас инструмент (Texac Instrument)-ийн Жек Сан Клайр Килби (Jack ST Clair Kilby) интеграл схемийн хавтан (Intgrated circuit) зохиов. Энэ үеэр � оберт Ноайс(Pobert Noyce) бие даан энэ нээлт дээр ажиллаж байв. Хожим түүний үүсгэн байгуулсан Intel пүүс микропроцессорын төгс нээлт хийсэн юм. Патент нь 1954 онд гарсан ч, 1964 онд баталгаажигдсан юм. Уг патентыг тухайн үед Японд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, 1989 онд болсон хууль зүйн маргааны эцэст тэд хүлээн зөвшөөрсөн юм. Уг патент нь аль хэдийнэ дэлхий нийтээр чөлөөтэй хэрэглэгддэг болчихоод байхад, зөвхөн Япончууд л 2001 он хүртэл төлбөр төлж байхаар болжээ.
1959 – COBOL (Common Business-Oriented Language) хэлийг Грейс Мюррэй Хоппер (Grace Murray Hopper) боловсруулж 1962 онд дуусгав.
1960 – ALGOL хэмээх анхны процедур хэл гарч ирлээ.
1961 – IBM корпорацийн ажилтан Кеннет Аверсон (Kennth Iverson) APPLE программчлалын хэлийг зохиожээ.
1963 -Digital Equipment пүүс PDP-8 хэмээх анхны миникомпьютер зохион бүтээв.
1964 – IBM пүүс PL/1 хэлийг толилуулав.
- IBM 360 серийн анхны миникомпьютерүүд өргөн хэрэглэгдэж эхлэв.
- DEC PDB-8 миникомпьютер гарчээ.
1965 – Америкийн Дартмоуф коллежийн Томас Е. Курц (Thomos E. Kurtz), Жон Кемени (John Kemeny) нар BASIC (Beginners ALL Purpose Symbolic Instrucsion Code) хэлийг боловсрууллаа. Энэ нь 1975 он хүртэл миникомпьютерт хэрэглэгдэж байсангүй. Харин хувийн хэрэгцээнд болон программчлал заах сургалтад хэрэглэгдэж байв.
- Доуглас Энглбартын бодож олсон мауз нь1983 оноос Apple computers, 1987 оноос IBM, Amstrad PC1512 гэх мэт миникомпьютерүүдэд хамт угсрагдаж гардаг болох хүртлээ өргөн хэрэглэгдэж чадаагүй байна.
- Control Data пүүс анхны суперкомпьютер болох CD 6600-ийг бүтээжээ.
1967 – PASCAL хэлний боловсруулалт эхэлж, 1971 онд бүрэн дууслаа. үүнийг Никлаус Вирт ALGOL хэл дээр үндэслэн бичжээ. 1984 онд Borland пүүс өндөр хурд, хямд өртөгтэй Turbo PASCAL компилятор гаргаснаар энэ хэлний хэрэгцээ эрс өслөө. Энэ нь өргөн хүрээтэй олон төрлийн үйлдэл хийдэг, олон функц агуулсан, сурахад энгийн хэл юм. Borland Pascal 7.0 хувилбар нь C++ хэлний адил объект хандалтат программчлалын боломжтой болсон.
1968 – � оберт Нойсэ хэдэн нөхдийн хамт Intel пүүсийг санаачлан байгуулав.
- MIT-ийн Сеймоур Папертийн ахалсан баг LOGO хэлийг боловсруулав.
1969.04.17 – Анх удаа REC, RFC 0001 баримт бичиг хэвлэгдлээ. RFC нь (Request For Comment) одоогийн Интернэтийн бүхий л үйл ажиллагааны үндэс болсон ARPANET сүлжээний эх кодын үндэс суурь, сүлжээний протокол боловсруулахад ашиглагддаг үндсэн баримт бичгүүдийн нэг юм. RFC нь Интернэтээр хэрхэн мэдээлэл дамжуулах, TCP/IP сүлжээний мэдээлэл дамжуулах протокол, электрон шуудангийн толгой код ямар байх гэх мэтийг тодорхойлж өгдөг.
1970 – Intel пүүс анхны RAM буюу шуурхай санах ойн чипийг гаргав. Энэ нь 1103 дугаартай ба 1к=1024 бит багтаамжтай байжээ. – UNIX үйлдлийн систем боловсруулж эхлэв.
- Программчлалын дөрөвдүгээр үеийн хэлнүүд гарлаа.
- Интернэт нь тухай үедээ цэргийн зориулалттай ARPANET нэртэй байсан ба 1970 оны сүүлээр нээлттэй болж олон их сургууль, аж ахуйн нэгжийг холбож өргөжлөө.
1971.11.15 – Intel фирмийн Марсиан Е. Хофын боловсруулсан 4004 микропроцессор гарчээ. Энэ нь 2300 транзистороос тогтсон дөрвөн битийн микропроцессор байлаа. Секундэд 60000 үйлдэл хийж, 108 КГц-ийн давтамжаар ажилладаг байв.
1972 – “C” программчлалын хэл боловсруулагдаж, объект хандалтат программчлал 80-аад оны сүүлээр гарч ирлээ. Системийн болон бусад төрлийн программчлалд өргөн ашиглагдаж, ассемблергүйгээр системийн программчлалыг өндөр хурдтай гүйцэтгэж болдгоороо тохиромжтой юм. ПК-ийн стандартад зориулсан хувилбаруудаас Microsoft, Borland фирмүүдийнх илүү өргөн тархжээ.
- Анхны эрдэм шинжилгээ, инженерийн зориулалттай гарт багтам тооны машиныг Hewlett Packard бүтээснээр логарифм шугам төгсгөл боллоо.
- ARPANET сүлжээний анхны улс хоорондын холболт хийгдлээ.
1972.04.01 – Intel пүүс 8008 процессор зохион бүтээснээ зарлав.
1973 – Pong гарч ирсэн нь анхны аркад видео тоглоом мэт байв. үүнийг Atari-ийг үүсгэн байгуулагч Нолан Бушнелл бүтээсэн бөгөөд, богино хугацаанд олны танил болж чаджээ.
- Францын Люмини-Марселийн их сургуулийн Alain Colmerauer Прологийг боловсруулж дууслаа.
1974 – CLIP-4 хэмээх зэрэгцээ архитектуртай анхны компьютер худалдаанд гарлаа.
1974.04.01 – Intel пүүс 8 битийн архитектуртай 8080 процессор зохион бүтээжээ.
1974.12 – Micro Instrument Telemtry System компани MITS Altair 8900 хэмээх анхны арилжааны зориулалттай компьютер үйлдвэрлэлээ. 1974 онд “Гайхамшигт электрон техник” нийтлэл хэвлэгдсэнээр анхны өдрөө 200-гаад ширхэг компьютер захиалагдаж байв. Энэ компьютер нь 256 Кбайт санах ойтой, тооцоолох хүчин чадал нь хязгаарлагдмал байсан ч, худалдан авагчид энэ дутагдлыг үл ойшоож байв.
1975 – Пол Аллен, Билл Гейтс нар анхны MITS alair-д зориулсан BASIC хэлийг зохиожээ.
- IBM фирм анхны лазер принтерээ гаргалаа. Харин өнгөт лазер принтерийг 1988 онд гаргажээ.
- UNIX үйлдлийн систем зах зээлд гарлаа.
- Пол Аллен, Билл Гейтс нар Microsoft-ыг үүсгэн байгууллаа. Одоо энэ корпораци хамгийн амжилттай ажиллаж буй компаниудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд, Traf-O-Data хэмээх машин тоолдог төхөөрөмж авто замынханд зориулан хийдэг. Гурван жилийн дотор 500000 долларын ашиг олж, 15 ажилтан авчээ. 1992 он гэхэд ашиг нь 2,5 тэрбум (үүний 50% нь гадаад зах зээлээс) хүртлээ өсөж 10000 ажилтантай болсон нь 20 нас ч хүрээгүй компанийн хувьд зүүд мөрөөдлийн мэт амжилт байлаа. Тэдний хийсэн томоохон алхам нь 1981 онд IBM компьютерийн үйлдлийн систем нийлүүлэх санал байлаа. Санхүүгийн хувьд IBM-ээс дутуугүй энэ компани компьютерийн үйлдвэрлэлийн салбарт нөлөө бүхий нэгэн болж чаджээ.
- IBM 5100 компьютерээ толилуулав.
1976 – Apple Computer корпораци байгуулагдан, зах зээлд Стефан Жобс, Стефан Возинак нарын зохиосон Apple I компьютерийг нийлүүлжээ.
- 8085 процессор зохиогджээ.
- Худалдаанд зориулагдсан хамгийн анхны Gray I нэртэй Supercomputer үүсчээ. Секундэд 150 сая орчим хөвөгч цэгийн үйлдэл хийдэг бөгөөд, энэ нь Supercomputer-ийн үндсэн суурь нь болсон юм. 1992 онд секундэд 250 сая хөвөгч цэгийн үйлдэл хийдэг Gray II нэртэй хамгийн хурдан компьютер зохион бүтээгджээ.
1977 – Apple II компьютерийг танилцуулав.
- 6502 хэмээх 80 битийн процессор гарч ирсэн нь Apple фирмийн компьютерүүдэд тавигдах боллоо. Түүнчлэн Acorn, BBC Micro, Commodore 64, Commodore PET компьютерүүдэд ашиглагдаж эхэлжээ.
1978 – Commodore Pet компьютерийг танилцуулав.
1978.6.8 – Intel фирм Билл Полманы удирдлагаар хамгийн анхны 16 битийн 8086 процессорыг зохиожээ. Уг процессор нь IBM компьютер үүсэх үндэс нь болсон бөгөөд, 4.77, 8 болон 10 МГц давтамжтай байв.
1979 – Arcade Video Game корпораци “Space Invaders” хэмээх тоглоом гаргасан бөгөөд, энэ үеэс эхлэн видео тоглоом өнөөг хүртэл хөгжсөөр ирсэн.
- 8 битийн өгөгдлийн баазтай 8088 процессор худалдагдаж эхэллээ.
- Анхны компакт диск гарав.
- Motorola 68000 серийн микропроцессорыг шинээр гаргажээ. Уг процессорыг Apple фирмийн Macintosh-д болон Atari фирмийн ST-д хэрэглэж байв. Дараа нь гарсан 68020 микропроцессорыг Macintosh II-д хэрэглэсэн байна. IBM фирм Apple болон Commodore Pet шиг шинэ персональ компьютер гаргаснаар компьютерийн зах зээлд ноёрхож эхэлжээ.
1980 – 1980 оны аравдугаар сараас MS-DOS/PC-DOS үйлдлийн систем хөгжиж эхэлсэн байна. Microsoft фирм персональ компьютерт зориулсан үйлдлийн систем бичих эрхийг авлаа. Хэдийгээр энэ эрхийг Digital Research корпораци авахаар өрсөлдөж байсан боловч, CP/M-86 үйлдлийн системээ арай хожуу өгснөөс гэрээ хийх боломжоо алджээ.
- 1980-аад оны эхээр ZX80 процессор үүсчээ.
1981 – Xerox Start System-ийн гаргасан хамгийн анхны WIMP (Windows, Icons, Menus and Pointing Devices) системээс эхлэн орчин үеийн Windows үйлдлийн систем болон WIMP-ийн үндэс нь тавигдсан. Apple фирм Apple Macintosh-ийг, Microsoft компани Windows-ийг уг WIMP системээс хуулбарлан зохион бүтээжээ.
- ZX81 процессор гарсан бөгөөд, энэ нь ZX80 процессортой адил үнэтэй байжээ.
- 80186/80188 процессор үйлдвэрлэгджээ.
- MS-DOS 1.0
- PC-DOS 1.0 үйлдлийн систем гарлаа.
1981.8.12 – IBM фирм 2880 долларын үнэтэй стандарт загварын персональ компьютер зохион бүтээжээ. Энэ компьютер нь 64 Кбайт RAM-тай, MDA (Mono Display Adapter) моно дисплейтэй, хоёр ширхэг нэг талт 160 кбитийн (floppy) уян диск хөтлөгчтэй байсан байна.
1982 – TCP/IP протокол үүссэн бөгөөд, энэ протоколыг Интернэтэд холбогдоход ашигладаг байна.
- Sony болон Phillips фирмүүд хамтран аудио CD дээр ном бичив. Компакт диск анх Японд гарсан бөгөөд, жилийн дараа Европ, Америкт хөгжиж эхэлжээ.
1982.2.1 – 20 МГц давтамжтай, хамгаалалтын горим болох шинэ горимтой 80286 процессор үүсчээ. Уг хамгаалалтын горим нь 16 Мбайт санах ойд хандах чадвартай аж.
- Compaq Portable фирм Compaq компьютерээ гаргав.
1982.3 – MS-DOS 1.25
- PC-DOS 1.1 хувилбарууд гарчээ.
1982.4 – IBM фирмийн 320 Кбит багтаамжтай хоёр талт уян диск гарав.
1982.12 – IBM фирм Intel-ийн 12%-ийг худалдаж авчээ.
1983 – 8087 math co-processor суулгагдсан 8086 микропроцессортой IBM XT компьютер гарлаа. Уг компьютер нь 10 Мбит хард диск, 128 Кбит RAM санах ой, уян дискийн төхөөрөмж, моно дэлгэц болон принтертэй бөгөөд 5000 долларын үнэтэй байв.
1983.3 – MS-DOS 2.0
- PC-DOS 2.0 хувилбарууд гарлаа.
1983.5 – DOS үйлдлийн системийн MS-DOS 2.01 хувилбар худалдаанд гарав.
1983.10 – MS-DOS 2.11
- MS-DOS 2.25
- PC-DOS 2.1 зэрэг хувилбарууд гарчээ.
1984 – 1000 орчим host-оос бүрдсэн DNS (Domain Name Service) үйлчилгээг Интернэтэд танилцуулжээ.
- Borland-ийн Turbo Pascal хэл үүссэв.
- Hewlett-Packard хамгийн энгийн Laserjet принтерийг зохион бүтээжээ.
- IBM AT компьютер үүсчээ.
- Compaq IDE (Intelligent Drive Electronic) интерфейсийг хөгжүүлж эхлэв. Энэ стандарт нь IBM персональ компьютерт тусгайлан зориулагдсан бөгөөд, өгөгдөл дамжуулах хурд нь маш өндөр байлаа.
1984.8 – 1.2 Мбит багтаамжтай 5 инчийн уян дисктэй IBM AT компьютерт зориулагдсан MS-DOS 3.0, PC-DOS 3.0 үйлдлийн систем гарав.
1984.9 – Apple фирм Macintosh-ийн 512 К байт хувилбарыг гаргажээ.
1984.10 – Sinchlair ZX Spectrum+ үүсэв.
1985 – Philips фирм Sony-той хамтран CD-ROM зохион бүтээв.
- Lotus, Intel болон Microsoft фирмүүд хамтран LIMENS стандартыг гаргажээ. Анхны хувилбар нь 3.2 байсан байна.
1985.3 – Сүлжээний шаардлагад нийцэхүйц шинэ функцтэй DOS-ийн MS-DOS 3.1, PC-DOS 3.1 хувилбарууд худалдаанд гарав.
1985.10.17 – 4 Гбайт санах ойтой, 64 TERABYTE виртуаль санах ойтой, 33 МГц давтамжтай, 80386DX процессор үйлдвэрлэгдэн гарчээ.
1985.12 – MS-DOS 3.2
- PC-DOS 3.2 хувилбарууд гарав. Эдгээр нь 1987 онд IBMPS/2-той хамт 3.3 хувилбар гарах хүртэл хэрэглэгдэж байжээ.
1986.1 – Apple фирм Macintosh-ийн өргөтгөсөн хувилбарыг гаргав. Энэ хувилбар нь Macintosh Plus нэртэй бөгөөд, SCSI адаптертай, 4 Мбайт RAM-тай байжээ.
1986.2 – ZX-ийг бага зэрэг сайжруулсан 128 Кбайт RAM-тай Sinclair ZX Spectrum 128 хувилбар гарлаа.
1986.3 – Apple фирм Macintosh-ийн Macintosh 512 КЕ нэртэй өргөтгөсөн хувилбарыг худалдаанд гаргав.
1986.9 – Amstrad фирм хямд үнэтэй, персональ компьютер болох Amstrad � С 1512-ийг зохион бүтээжээ. Энэ нь CGA график адаптертай, 512 Кбайт RAM (640 Кбайт хүртэл өргөтгөх боломжтой)-тай, 8086 процессортой (NECV30 хүртэл өргөтгөх боломжтой) бөгөөд, 20 Мбайт хард дисктэй байсан. Ямарч хүн уншаад, угсрахад хялбархан GEM дисплей болон маузтай хийсэн нь уг компьютерийг хэрэглэхэд энгийн, хялбар болгож чаджээ.
1987 – Microsoft Windows II хувилбар гарчээ. Энэ нь өмнөх хувилбараасаа илүү энгийн, боловсронгуй болсон байна.
- LIM-EMS v 4.0 хувилбар зохиогджээ.
1987.3.2 – Macintosh II болон Macintosh SE зохион бүтээгджээ. SE хувилбар нь 68000 дээр үндэслэгдсэн бөгөөд, 4 Мбайт RAM болон SCSI адаптертай бөгөөд, энэ нь 1986 оны нэгдүгээр сард гарсан Macintosh Plus-тай адилхан байсан. Macintosh II нь шинэ Motorola 68020 дээр үндэслэгдсэн, 16 МГц хурдтай, SCSI адаптертай, өнгөт видео адаптертай байсан.
1987.4.2 – IBM фирм PS/2 системийг худалдаанд гаргасан. Түүний эхний дөрвөн хувилбар нь яг энэ өдөр үүссэн байна. PS/2 Model 30 нь 8086 процессор болон хуучин ХТ бааз дээр, Model 50 ба 60 нь 80286 дээр, Model 80 нь 80386 процессор дээр үндэслэгдсэн байна. Эдгээр нь 1.44 Мбайт багтаамжтай, 3 инчийн уян дисктэй, МСА гэсэн иж бүрдэл шинэ баазтай байсан ч, хуучин 16 битийн АТ баазаас илүүгүй байсан. Түүнчлэн хард дискийн хуваалт (partition), хоёр болон түүнээс дээш логик драйверт хуваах боломжтой болжээ.
1987.4 – MS-DOS 3.3
- PC-DOS 3.3 хувилбарууд гарав.
- IBM болон MS фирм хамтран OS/2 системийг зохион бүтээжээ.
1987.8 – AD-LIB soundcard үүсчээ. Энэ нь TAITO компани хэд хэдэн тоглоомонд ашиглах хүртэл өргөн дэлгэрч чадаагүй байна. 1989 онд Sound Blaster карт гарах хүртэл Канадын Adlib компани монопол байжээ.
1987.10.11 – Compaq DOS V3.31 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.
1988 – XMS стандарт гарчээ.
- IBM фирм анх удаа (WORM-Write One Read Many) дискийг худалдаанд гаргажээ.
1988.6.16 – 80386 SX процессор гарав. Энэ нь 80386 процессортой адилхан боловч FPU-гүйгээр хийгдсэн аж.
1988.7.8 – PC-DOS 4.0
- MS-DOS 4.0 хувилбар гарав. Энэ хувилбар нь техник хангамжийн багтаамжийг ихэсгэсэн бөгөөд, 32 Мбайтаас 2 Гбайт хүртэл ихэсгэх боломжтой болгосон. Мөн түүнчлэн EMS санах ойтой байжээ.
1988.9 – IBM фирмийн PS/2-ийн 30286 хувилбар үйлдвэрлэгджээ. Энэ нь 80286 болон хуучин АТ бааз дээр үндэслэгдсэн байна.
1988.10 – САМ – (Common Access Method) хороо үүсэж, 1989 оны гуравдугаар сард АТА стандартыг зохион бүтээжээ.
- Macintosh IIx хувилбар худалдаанд гарав. Энэ нь Motorola 68030 гэсэн шинэ процессор дээр үндэслэгдсэн байв.
1988.11 – MS-DOS 4.01
- PC-DOS 4.01 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.
1989 – Philips болон Sony фирм хамтран CD-I-ийг худалдаанд гаргав.
1989.1 – Macintosh SE/30 хувилбар худалдаалагдаж эхлэв. Энэ нь монохром дисплейтэй боловч 68030 гэсэн шинэ процессортой байсан.
1989.3 – САМ-аас Е-IDE драйверт зориулагдсан командын бүлгийг боловсруулав. Хуучин контролерүүд нь 2.1 Гбайт хүртэлх хязгаартай байсан бөгөөд, сүүлийн контроллерүүд нь илүү их багтаамжтай болжээ.
- Macintosh II cx хувилбар гарчээ. үндсэн багтаамж нь IIx хувилбартай адил байсан.
1989.4.10 – 80486 процессорыг үйлдвэрлэв. Энэ нь 1.2 сая транзистороос тогтсон 25 МГц хурдтай байлаа.
1989.9 – 68030-ийн хурдан хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh IIci хувилбар худалдаанд гарав. Түүнчлэн 68000-аар хийсэн зөөврийн компьютер ч гарчээ. Энэ нь монохром дэлгэцтэй байлаа.
1989.10 – Creative Labs фирм Sound Blaster Card-аа зохиожээ. Энэ нь 1987 оны AD-LIB sound card-ийг өргөтгөсөн байв.
1990 – VEGA SCGA стандартыг үүсгэж гаргасан SVGA картыг үйлдвэрлэжээ.
1990.3 – 68030-ийн 40 Гц-ийн хувилбар дээр үндэслэгдсэн Macintosh II fx хувилбар зохиогджээ. Энэ нь SCSI адаптертай, 3Мб/с дамжуулах хурдтай байжээ.
1990.5.22 – Microsoft компани Windows 3.0 хувилбарыг худалдаанд гаргав. Энэ нь 80386 процессорт MS-DOS-той зохицож ажилладаг.
1990.10 – 68030 процессортой, 20 МГц хурдтай, 256 өнгийн өнгөт видео адаптертай Macintosh classic компьютер гарчээ.
1990.11 – 68020 процессортой, 16 МГц SCCIадаптер болон 256 өнгийн өнгөт видео адаптертай MAC LC үйлдвэрлэгджээ. Microsoft ба Creative Labs фирмийн хамтарсан MPC (Multimedia PC) Level 1 гарсан.
мэдээний сурвалж: Хүрээ.тк
Хүн төрөлхтний 20 суут санаа
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 10-ныг дэлхий дахин "Шинжлэх ухааны өдөр" болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан "Аргументы и факты" сонин хүн төрөлхтний амьдралыг чанаржуулан өөрчилсөн 20 аугаа нээлт, бүтээлийг онцлон нэрлэсэн байна. Энд Адронны их хурдасгуур мэтийн том бүтээлийг оруулаагүй ч хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй, сонголттой, ашигтай болж чадсан бүтээлийг багтаажээ.
Архи. Бидний өвөг дээдэс байгалийн хүчний өмнөх түгшүүрээ арилгахын тулд МЭӨ 6-10 мянган жилийн тэртээ архи буюу "бодол санааны хулгайч"-ыг бүтээжээ. Хэдийгээр эл осолтой ундаа дэлхий дахинаа хамгийн ихээр тархаж чадсан ч хүмүүсийн бороо, цас мэтийн байгалийн гэнэтийн гамшгаас айх болгоомжлол татраагүй.
Ус дамжуулагч хоолой. Эл төхөөрөмжийг МЭӨ мянган жилийн тэртээ бүтээсэн агаад энэ нь техникийн хөгжил төдийгүй хүн төрөлхтний ахуйн хэрэглээний хөгжлийг ч нэг алхмаар урагшлуулсан юм. Оросын анхны ус дамжуулагч хоолойг модоор бүтээж байсан гэдэг.
Хиймлээр үр суулгах. Байгалийн жамаар бус лабораторийн аргаар суулгасан анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлсэн билээ. Луиза Браун нэртэй эл бүсгүй хуруу шилний анхны хүүхэд гэдгээрээ алдаршсан. Хуучин ЗСБНХУ-д 1986 онд ийм аргаар бий болгосон анхны хүүхэд мэндэлжээ. Сонирхолтой нь эл хүүхэд мөн л эмэгтэй байсан агаад эрэгтэй хүнээс дутахааргүй идэвхитэй нэгэн болж өсчээ.
Компьютер. Программ бүхий анхны компьютерыг Стокгольмын инженер Георг Шутц зохион бүтээж 1855 онд Парис хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэн яармагт сонирхуулсныг олон хүн мэднэ. Гэвч Георг Шутц нь орос хүн гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Тэгэхээр компьютерийн эцэг орос хүн гэж болно.
Дугуй. МЭӨ дөрвөн мянга орчим жилийн өмнө дугуй гэгч дундаа нүхтэй модон тойргийг анх Месопотамид бүтээжээ. Энэ нь орчин үед автомашинаас авахуулаад хамгийн нарийн бүтэцтэй олон зүйлсийн үндсэн эд болон хөгжсөн.
Хамгаалах хэрэгслүүд. Эртний Египетэд эмэгтэйчүүдийг матрын баас түрхэж бэлгийн хавьтлаас урьдчилан хамгаалах aргыг зөвлөдөг байж. Азаар 1855 онд анхны резинэн бэлгэвчийг бүтээж, харин зуун жилийн дараа жирэмслэлтээс сэргийлэх дааврын болон бусад бэлдмэлийг бүтээжээ.
Үсний будаг. Адронны их хурдасгуурын хажууд үсний будаг бүтээсэн явдал юу юм бэ гэж зарим хүн бодож болзошгүй. Гэвч эл бүтээгдэхүүнийг амьдралдаа нэг удаа ч болов хэрэглэж үзээгүй эмэгтэй ховор. Үсний будгийг XIX зууны сүүлээр бүтээжээ.
Живх. Бяцхан жаал төдийгүй эцэг, эхчүүдийг ч бүтэн нойртой хонуулдаг шидэт дотоожийг Америкийн иргэн Виктор Миллз 1957 онд бүтээсэн. Ач нарынхаа өлгий, даавууг цэвэрлэж залхсан өвөө уусгагч төхөөрөмж бүхий живх бүтээж туршсанаар хүн төрөлхтнийг "магнайг тэнийлгэх" нээлт хийсэн байна. Тэгэхээр уг нээлтийг нойр харамлалт, залхуугаас төрсөн гэж болно.
Пенициллин. Эрдэмтэн Александр Флеминг 1928 онд нянгууд дээр туршилт хийж байхдаа аяганд наалдсан бичил биетийг санамсаргүй олж харжээ. Тэнд хөгц бий болсон байж. Гэхдээ хөгцний ойролцоох бичил биетүүд мөхөж байхыг ажигласан эрдэмтэн яавч жирийн тохиолдол бишийг ойлгожээ. Пенициллин эндээс үүссэн түүхтэй.
Рентген. Хүний биеийг гаднаас нь нэвт харах боломжийг олгосон гайхамшигт туяаг 1895 онд Германы профессор Вильгельм Рентген нээсэн. Тэрбээр уг нээлтээ олонд танилцуулах туршилтдаа эхнэрийнхээ хуримын бөгжтэй гарын рентген зургийг сонирхуулж байжээ.
Онгоц. Анхны нисдэг аппаратыг Оросын зохион бүтээгч Можайский 1881 онд бүртгүүлж, зохиогчийн эрх авсан ч энэ нь aгaaрт хөөрч чадаагүй байна. 1903 онд Америкийн иргэд, ах дүү Райт нисдэг төхөөрөмж бүтээсэн агаад энэ нь 260 метрийн өндөрт хөөрч, жинхэнээсээ нисэж чадсан байна.
Зурагт. Эл аугаа бүтээлийн эзэн ч нэг бус. Гэхдээ Америкийн иргэн болсон орос инженер Владимир Зворыкиныг зурагтын эцэг гэж нэрлэж болно.
Утас. Анхны утсыг зохион бүтээгч Александр Белл 1876 онд АНУ-д бүтээж, зохиогчийн эрх авсан ч хоёр жилийн дараа уг утсыг ашиглан дуудлага хийжээ. Гэхдээ утсыг ашиглан дуудлага хийх аргыг өөр хүн зохиосон юм байна.
Фото зураг. Зургийг бодитоор нь буулгах үзүүлбэрийг 1826 онд Францын иргэн Жозеф Ньепс сонирхуулжээ. Тэр цагаас хойш фото аппаратны загвар, чанар улам төгөлдөржсөөр байгаа.
Томруулагч дуран. Голландын шилний мастер Иоганн Липперсгей 1908 онд шидэт дуранг анх бүтээсэн агаад жилийн дараа Галилей үүнийг ашиглан огторгуйг нэвт дуpaнджээ.
Хөргөгч. Америкийн иргэн, эмч Жон Гори 1850 онд хиймэл мөс үйлдвэрлэгч аппарат бүтээсэн нь хөргөгчний эхлэл болсон юм. 1927 онд АНУ-д хөргөгчний үйлдвэр ажиллаж эхэлсэн бол Орост 10 жилийн дараа ийм үйлдвэр ашиглалтад оржээ.
Зүрхний цахилгаан сэргээгч. Эл төхөөрөмжийг анх 1927 онд клиник туршилтад ашиглажээ.
Цөмийн эрчим хүч. Шинэ Зеланд гаралтай Их Британийн физикч Эрнест Резерфорд тэргүүтэй эрдэмтэд эл нээлтийн эцэг гэгддэг. Цөмийн эрчим хүчний ашиг тус барагдашгүй хэдий ч сөрөг үр дагавар нь мөн л аюултай. Буруу санаатнууд үүнийг зүй бусаар ашиглавал ертөнцийг агшин зуурт орвонгоор нь эргүүлэх хүчин чадалтай.
Интернэт. 1969 онд АНУ-ын Батлан хамгаалахын яамны захиалгаар нийт дөрвөн компьютерийг бичил сүлжээгээр холбожээ. Бусад машиныг эл сүлжээнд нэгтгэх явц удаан хугацааны туршид үргэлжилсэн агаад 1989 онд Их Британийн эрдэмтэн Тим Бернерс Ли олныг хамарсан сүлжээнд мэдээлэл, бичлэг солилцох аргыг боловсруулснаар дэлхий нийтийг хамарсан аалзны шүлс буюу интернэт "мэндэлсэн" юм.
мэдээний эх сурвалж : gogo.mn
Хамгийн их мөнгө хийдэг 20 блогчин
2010 оны 11-р сарын 25
Блогчид ихэнх нь блогоороо дамжуулж мөнгө хийдэг. Гэхдээ энэ нь монголчуудын хувьд асуудалтай. Гадны томоохон блогчдын хувьд хэн хэн ямар хэмжээний орлогыг хаанаас олдгийг шилдэг 20-ын жагсаалтаас сонирхож үзье.
Доорх жагсаалтын дагуу мэдээллийг жагсаав.
Сайт, блог (Агуулгын чиглэл)
Эзэмшигч
Сурталчилгааны төрөл
Жилд олж байгаа орлого
http://www.techcrunch.com/ (Технологи, интернетийн мэдээлэл)
Michael Arrington.
Сурталчилгааны баннераас (Advertising Banners)
$200 мянган ам доллар
http://mashable.com/ (Нийгмийн мэдээлэл/media, технологи, вэб)
Pete Cashmore.
Сурталчилгааны баннераас
$180 мянган ам доллар
http://perezhilton.com/ (Шоубиз)
Mario Lavandeira
Сурталчилгааны баннераас
$140 мянган ам доллар
http://gothamist.com/ (Хамгийн эрэлттэй байгаа мэдээллүүд)
Jake Dobkin
Cурталчилгааны даралтаас (Pay Per Click)
$80 мянган ам.доллар
http://timothysykes.com/ (Санхүү худалдаа)
Timothy Sykes
Холбоотой сурталчилгаа худалдаанаас (Affiliate Sales)
$80 мянган ам.доллар
http://venturebeat.com/ (Технологи)
Matt Marshall
Cурталчилгааны даралтаас (Pay Per Click)
$62 мянган ам.доллар
http://lifehacker.com/ (Технологи)
Nick Denton
Сурталчилгааны баннераас
$60 мянган ам.доллар
http://tutsplus.com/ (Зөвлөмж, зааварчилгаа)
Collis Taeed
Сурталчилгааны баннераас
$55 мянган ам.доллар
http://www.smashingmagazine.com/ (Media мэдээлэл, цуглуулга)
Vitaly Friedman
Сурталчилгааны баннераас
$50 мянган ам.доллар
http://StevePavlina.com/ (Хүний хөгжил)
Steve Pavlina
Cурталчилгааны даралтаас
$45 мянган ам.доллар
http://www.talkingpointsmemo.com/ (Улс төр)
Josh Marshall
Cурталчилгааны даралтаас
$45 мянган ам.доллар
http://www.caradvice.com.au/ (Авто машин)
Alborz Fallah
Сурталчилгааны баннераас
$42 мянган ам.доллар
http://www.johnchow.com/ (Технологи)
John Chow
Холбоотой худалдаанаас, хувийн сурталчилгаа, худалдаанаас (Private Ad. Sales)
$42 мянган ам.доллар
http://kotaku.com/ (Тоглоом)
Nick Denton
Сурталчилгааны баннераас
$32 мянган ам.доллар
http://www.coolest-gadgets.com/ (Нэмэлт хэрэгсэл, эд зүйлс)
Allan Carlton
Сурталчилгааны баннераас
$30 мянган ам.доллар
http://www.problogger.net/ (Блог, технологи)
Darren Rowse
Сурталчилгааны баннераас
$25 мянган ам.доллар сар бүр
http://www.joystiq.com/ (joystiq)
AOL
Сурталчилгааны баннер, Хандалтаасаа (CPM Advertising)
$25 мянган ам.доллар
http://www.pcmech.com/ (Технологи)
David Risley
Холбоотой сурталчилгаа худалдаанаас
$16 мянган ам.доллар сар бүр
http://www.shoemoney.com/ (Мөнгө)
David Risley
Хувийн сурталчилгаа
$12 мянган ам.доллар
http://www.in-tips.com/ (IT Зөвлөмж)
Mustofa Alaydrus
Cурталчилгааны даралтаас
$9.5 мянган ам.доллар
http://www.sizlopedia.com/ (Технологи)
Saad Hamid
Cурталчилгааны даралтаас
$9 мянган ам.доллар
Эндээс харахад интернетэд ойр байгаа учраас технологи талын блогууд ихээхэн хүчтэй дүн үзүүлдэг байна. Мөн мэдээж мөнгөтэй холбоотой блогууд. Дээр нь media чиглэлийн блог, сайтуудын хандалт их авдаг нь харагдаж байна.
Мэдээллийн эх сурвалж Sanakae.com
Saturday, November 27, 2010
Унтахын өмнө шингэн зүйл уух хэрэггүй
Чихрийн хордлого хүүхдийн шүлсээр халдварлана
|
|||
Хүүхэд
эхийн хэвлийд байхдаа чихрийн хордлогоор өвчлөх нь их байдаг. Жирэмсэн
байхдаа хэрэглэж байсан хүнсний зүйлс ургийн эрүүл мэндэд шууд
нөлөөлдөг. Төрсний дараа хүүхдийн биеэр тууралт гарвал эхийн сүүгээр
дамжсан гэсэн үг. Жирэмсэн эхийн хэрэглэж байгаа чихэрлэг хүнсний
бүтээгдэхүүнүүд хүүхдийг чихрийн хордлоготой болгохоос гадна түүний шүд,
буйлны бэхжилт, ясны сийрэгжилтэд муугаар нөлөөлдөг. Мөн цэцэрлэгийн
насны хүүхдүүдийн хувьд чихрийн хордлого халдварлах магадлал өндөр
байдаг. Учир нь хоол, амттанаа хувааж идэх, тоглоомоо ээлжлэн амандаа
хийх нь халдвар авах гол арга зам болдог.
-биеийн аль нэг хэсгээр тууралт өгч, улайх.Чихрийн хордлоготой хүүхдийн шүлс тоглоомонд хүрч бусад нь тэр тоглоомоор тоглож амандаа , хүргэхэд л халдварладаг. Чихрийн хордлого буюу диатезтай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: -хоол унданд дургүй болох. -уур, уцаартай болох, тайван бус байх. -элдэв өвчин амархан тусч, биеийн эсэргүүцэл муудах.
Чихрийн хордлого хүүхдийн дархлааг сулруулж өвчлүүлдэг
Чихрийн
хордлогоос үүссэн тууралтыг маажих нь тууралтаас үүдсэн шарх сорвижиж,
улмаар идээлэн өвчлөл нь даамжран бусад өвчний эх үүсвэр болох
магадлалтай. Мөн дархлаа нь сул байдаг болохоор ханиад томуу амархан
хүрч хоол унданд муу болдог. Чихрийн хордлоготой хүүхэд уур уцаартай
тайван бус болох нь хамгийн ноцтой. Зарим тохиолдолд ээж аавууд чихрийн
хордлогыг нь дарах гээд тайвшруулах эм өгдөг нь буруу юм. Энэ үед
хэрэглэж байсан өндөр тунтай эмийн бэлдмэлүүд хүүхдэд сөргөөр нөлөөлж,
томрох тусам оюун ухааны хөгжил суларч, үеийнхнээсээ хоцрох тал
ажиглагддаг.
0-3 насны хүүхдүүд чихрийн хордогоор өвдөх нь илүү ба энэ үед нь гүйцэд сайн эмчилж чадвал цаашид гарахгүй байх магадлалтай. Бага насны хүүхдийн хувьд чихрийн хордлогыг эдгэхэд удаашруулдаг зүйл бол шүлс юм. Хордлого нь хүзүү, цээж, эрүүн дээр гардаг тул хүүхдийн шүлсэнд түлэгдэж ихэсдэг. Тиймээс шүлсэнд нь түлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв бага насанд нь сайн эмчлэхгүй бол том болсон хүүхдийн нүүр, биеийн ил хэсгээр чихрийн хордогын тууралт гарч, үеийнхнээсээ ичиж зовохоос гадна маажсанаас үлдсэн шарх сорви нь элдэв өвчин үүсгэх эхлэл нь болдог талтай. Эцэг эхчүүдэд анхааруулахад чихрийн хордлогыг эмчлэхээсээ өмнө эмчид хандаж эхийн хэвлийд байхад үүссэн үү, эхийн сүүгээр дамжсан уу, хожим халдварласан уу зэргийг нь сайн тогтоолгох хэрэгтэй.
Зарим амттан хүүхдийн өсөлтөд муу нөлөөтэй
Хүүхэд
тань чихрийн хорлого туссан бол буцалсан сүү уулга. Гэхдээ эхийн сүүтэй
хольж болохгүй. Хордлогод түрхдэг тосын эмчийн дагуу түрх. Агаар
салхинд хүүхдээ байнга гаргаж, тайван орчинд байлгаарай. Мөн хүүхдийнхээ
хувцас болон хөнжил гудас, цагаан хэрэглэлийг цэвэр даавуу байгаа
эсэхийг шалга. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайжруулах витамин эм
бэлдмэлүүдийг хэрэглэ. Учир нь биеийн эсэргүүцэл сайтай хүүхдийн
хордлого нас ахих тусам багасдаг.
Маажилтаас үүдсэн шарх, сорвийг дор бүр нь цэвэрлэж, хатаах хэрэгтэй. Шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа, чихэр, апельсин, мандарины төрлийн жимс зэрэг амттанууд чихрийн хордлогыг улам сэдрээдэг. Тиймээс хүүхдээ дөрвөн нас хүртэл нь хийжүүлсэн ундаа, зайрмаг, чихэр, шоколад нэг их хэрэглүүлэхгүй байвал биеийн хөгжил хэвийн сайн байдаг. |
Тархины тухай сонирхолтой баримт
Хэрэв
бидний биеийн бүх эртнүүдийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 90
хувийг шахуу тархины үйл ажиллагаа эзэлдэг. Чухамдаа бид явж байна, бид
унтаж байна, бид сэтгэж байна, бид санаж байна, бид идэж байна….. бүгд
тархины зохицуулалтаар үйлдэгдэж буй үйлдлүүд.
Тэгвэл тархи гэж яг ямар эрхтэн байдаг юм бэ? Түүний бүтэц, үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол?
Энэ талаарх нэгэн материалыг “Оюуны чадавх” төвийн сайтаас авлаа.
1990
онд АНУ-ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр ирэх 10
жилийг (1990-2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Энэ үеээс
барууны эрдэмтэд тархины талаарх цоо шинэ баримт, нээлтүүдийг гаргаж
тавьсан. Хэдийгээр тархи нь өнөөгийн түвшинд нэвтэрхий судлагдаж
чадаагүй боловч бодит байдлын талбарт буулгаж үр дүнг хүртэх хэмжээнд
хангалттай судлагджээ. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал,
соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж
байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагддагийг сайн
тайлбарлаж чадаагүй л байна. Гэхдээ үүнийг нэрт онолын физикч Рожер
Пенроуз сүүлийн үеийн квант физик, онолын математикт гарсан нээлтүүдийг
ашиглаж тайлбарласан нь шуугиан тариад байна. Тархи судлалын бүх
эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн бүх
компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал
нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй энэ супер компьютер хүн
болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал
ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэж байгааг тайлбарлая.
Бидэнд тархи яг ямар бүтэцтэй нь чухал бус биш харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тиймээс тархины сэтгэх, сэдэх, санах, амрах, хооллох зэрэгт анхаарлаа төвлөрүүлнэ.
Тархи юунаас бүтдэг вэ?
Нейрон
буюу эсээс бүрэлдэнэ. Эс(нейрон) нэг бүр нь компьютертай адил ажиллана.
Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн
мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй,
наймаалжтай төстэй. Өөрийн гэсэн төв ба салаануудтай.
Салаа хэсэг бүр нь холбоосын олон цэгтэй.
1.Дендрит-тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй
2.Аксон-мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм
3.Эсийн цөм
4.Аксоны үзүүр.
Бүх
дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 миллиард
глиаль эсүүдийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч
эсүүд маш чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн,
хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль
эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан.
Төрснөөс
эхлэн хүүхдийн тархины эсүүд нь өөр хоорондын шинэ холбоосууд буюу
синаптикуудыг секундэд 3 тэрбумаар нь бий болгож байдаг. Ялангуяа 0-3
насанд хүүхдийн тархин дахь эсүүдийн шинэ холбос хамгийн эрчимтэй
явагддаг.Доорхи зурганд 6 сартай хүүхдийг тодорхой хөтөлбөрөөр хөгжүүлж
24 сартай болох үед нь авсан зургыг харьцуулсан байна. Хүүхдийн оюуныг
аль болох багаас нь хөгжүүлбэл үр дүнтэй гэдгийг Францын тархи судлаач
нар баталсан.
Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг. Хүний уураг тархи нь нэг триллион эсээс бүрдэнэ. Yүний аравны нэг нь идэвхитэй эс юм. Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10000 гаруй эсүүдтэйгээ холбогдож чаддаг байна. Жишээ болгоход сүлжээнд 1ш гар утас байвал огт ашиггүй, харин сүлжээн дэхь утасны тоо 2, 3,…100 гэх мэт нэмэгдсээр 10000 болох үед таны утас жинхэнэ хэрэглээнд очно. Тэгэвэл нэг бүр нь 10000 гаруй бусад эсүүдтэйгээ холбогдож чаддаг, тэгээд нэг триллион ширхэг эсүүдийн нэгдэл болсон уураг тархи хэмээх ийм аварга сүлжээн доторхи мэдээлэл тархах хурд, шинэ холбоос шинэ снаан үүсгэх боломж хэмжээлгшүй их юм. Таны нэг л эс гэхэд нээлт хийх, шинэ санааг ганцаараа үүсгэх боломжтой нь батлагдсан.
Мэдрэлийн эсийн холбоос үүсэх боломжийн тоо нь Ертөнц дээрх атомын тооноос ч давна.
Та үүнд итгэх үү? Тархины 10 эс авъя. Эсүүдийг байж болох бүх хувилбараар холбоход 3,628,800 төрлийн хослол үүснэ. Хэрэв 11 эс авбал үүсч болох хослолын тоо 39,916,800. Харин 10 тэрбум эсийг янз бүрээр хослуулан тооцож үз. Хэд гарах бол?
Тархины хэсгүүд
Энэ зурагт насанд хүрсэн хүний дундаж тархины эгц дээрээс болон баруун талаас нь авсан байдал харагдаж байна.
Хэрэв
уураг тархинд зүсэлт хийж харвал тархины сууринд “эртний давхраа”
хэмээх гүрвэл, матар, шувууны тархитай ихээхэн төстэй давхрааг олж үзнэ.
Иймээс ч эрдэмтэд “хэвлээр явагчдын эртний тархи” гэж нэрлэсэн байдаг.
Тархины энэ хэсэг нь жирийн боловч чухал үйлдлүүд болох амьсгал, зүрхний
агшилтын давтамж зэрэг олон төрөлх инстинктийг хариуцдаг. Жишээлбэл зам
дээр сууж байгаа шувуу хүн ойртохоор нисээд явчихдаг. Учир нь шувууны
“хэвлээр явагчийн” гэдэг нэртэй тархинд амиа хамгаалах төрөлхийн код
байдаг учраас тэр.
Тархи цацаргасан бүтэцтэй болох нь
Доор
харж буй зураг бол Science сэтгүүлийн 1996 оны шилдэг зургаар шалгарч
байсан бүтээл. Осолд орсон нэгэн эмэгтэйн тархины бүх цусыг асар богино
хугацаанд соруулж аван оронд нь тусгай шингэн хийж авсан зураг. Тархины
эд, эсүүдэд очиж буй цусан хангамж цацаргасан бүтэцтэй болох нь илт
байна. Эсүүд ч бас өөр хоорондоо холбогдож цацаргасан бүтэц
үүсгэдэг.Тархинд өрнөж буй процес, дамжиж буй мэдээллүүд, тэр ч бүү хэл
тархи маань өөрөө бүхэлдээ цацаргасан бүтэцтэй. Дээр өгүүлсэнчлэн тархи
бол чөлөөт нейронуудын эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоост бүтэцтэй
байдаг. Энэхүү бүтцийн цаана хүний Задгай Сэтгэлгээ нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл, задгай сэтгэлгээ бол хүнд заяагдмал шинж юм.
Санах сэргээх
Хуулбарлагч
төхөөрөмж болохын хувьд тархи бол юутай ч харьцуулшгүй илүү юм. Та болж
өнгөрсөн ямар нэг зүйлийг санахгүй байгаа гэдэг бол яг үнэндээ та
тархинаасаа тэр мэдээлэлийг олж чадахгүй байна гэсэн үг. Тархи бол өөр
рүүгээ орж ирсэн бүх мэдээлэл өгөгдлийг хадгалах чадвартай. Хэрэв таныг
мэддэг бүх бөөрөнхий хэлбэртэй зүйлсээ хэл гэвэл алим, зүрж, бөмбөг,
усан үзэм зэргийг та ой тогтоолтынхоо “бөөрөнхий зүйлсийн модноос”
сугалан авч нэрлэнэ. Тархи ингэж номын сан шиг мэдээллийг төрөлжүүлж
байдаг. Хэрвээ бидний уураг тархи “тайвширсан анхаарлын” нөхцөл байдалд
байгаа бол бид мэдээллийг хавьгүй хурдан, үр дүнтэйгээр “шингээж авч”
чадна хэмээн олон судлаачид дүгнэж байна. 1998 оны 10 сарын 2-ны өдрийг
ихэнх монголчууд сайн санаж байдаг байна. Тэр өдөр С.Зориг агсан нас
барсан болхоор бидний ой ухаанд тэр үйл явдал үлджээ. Ямар нэгэн баярт
үйл явдал, эсвэл гэнэтийн үйл явдлыг тархи хадгалаад, дараа нь маш сайн
сэргээж чаддаг байна.
Давтах, үр дүнтэй аргууд, бодлого тестүүдээр тархиа тасралтгүй
дасгалжуулах нь эсүүдийн хоорондох холбоосыг улам чангаруулж, синаптик
холбооны зай ойртож ингэснээр цахилгаан химийн дохионууд эсүүдийн
хооронд улам сайн дамждаг. Таны амжилт олох эсэх нь тархитай шууд
холбоотой, харин сайн юмуу муу тархины үндсэн ялгаа нь эсүүд, тэдгээрийн
холбоос, синаптик зай, глиаль эсээс хамаардаг. “Үргэлж хэрэглэгддэг түлхүүр гялалзаж байдаг”
гэж Б.Франклины хэлснийг санаж яваарай. Тархи энергийг үндсэндээ хоол
хүнснээс авдаг. Насанд хүрсэн хүний хувьд тархины жин нь биеийнх нь
жингийн дөнгөж хоёр хувь орчмыг эзэлдэг. Гэвч тархи нь өөрийн бие
организмын ялгаруулж байгаа энергийн 20 орчим хувийг зарцуулдаг байна.
Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй
чухал. Тархиг нэрлэхдээ “уураг” хэмээх үгийг оржуулж байгаа нь
шалтгаантай. Уураг нь нүүрс ус, өөх тос гэх мэтийн өөр бусад олон
бодисуудаас тархины хамгийн гол тэжээл юм. Тийм ч учраас тархи судлаач
нар загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн мах, мөн ангийн махыг
тархины хоолоор нэрлэж байна. Хэрэв уураг тархийг чанар муутай, эрүүл
бус хоол хүнсээр хангаад байвал ажиллагаа нь сулардаг. Иймээс хэрэглэж
байгаа хоол хүнсээ сайжруул. Тэгвэл таны “байгалийн компьютер” тун сайн
ажиллах болно.
Таны тархинд ямар мэдээлэл орно, та тийм л болно. Таны тархи юу иддэг вэ, та өөрөө тэр л зүйл болно.“Хэрэглэгдэхгүй байгаа зүйл мууддаг, тэгсгээд хаягддаг” хэмээх үнэн үг нь хүний, тархинд ч хамаатай. Мэдээний линк: http://www.e-health.mn/index.php?task=read_content&content_id=231 |
Архи хортой
Бага зэрэг архи зүрх судсанд сайн гэдэг худлаа болох нь батлагдлаа.
Өнөөдрийг
хүртэл зарим хүмүүс “бага зэрэг архи эрүүл мэндэд тустай” гэж үздэг
байсан бол, энэ нь харин ч эсрэгээр ямар ч сайн нөлөөгүй болохыг
тогтоожээ. Шинэ Зеландын Аукландын их сургуулийн судлаач Род Жексон,
“Өчүүхэн хэмжээний архи ч гэсэн хэчнээн муу нөлөөтэй” гэж байна. Архийг
хамгаалалсан алдаа нь энэ бүх буруу ойлголтын эхлэл болжээ. Архийг
нэлээд их хэрэглэж байж сайн нөлөөг нь мэдэрч болох бөгөөд мэдээж энэ
хугацаанд таны бусад эрхтнүүд сайн нөлөөнөөсөө хэдэн мянга дахин их
хордож муудна гэсэн үг. Маш их хэмжээгээр хэрэглэж байж бага зэрэг сайн
нөлөө үзүүлдэг архины ашиг тусыг авах гэсээр байтал нөгөө талаас бүх бие
махбодь чинь тэр чигээрээ сүйрэлд орно гэсэн үг. Род Жексон, бага зэрэг
архи эрүүл мэндэд тустай гэж үздэг судлаачид зарим нэг хүчин зүйлийг
орхигдуулсныг цохож байна.
Автомашины
осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн
амины хэрэг гэх мэтийн асуудлуудыг судлаад үзэхэд ард нь архины нөлөө
заавал байдаг. Тийм учраас хүмүүс “бүх муу муухайн эхлэл бол архи” гэж
ярьдаг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь
бүх нийгмээрээ автаад байна. Бүр дээрээс нь “бага зэрэг архи эрүүл
мэндэд тустай” гэж өөрсдийгөө тайвшруулдаг. “Улаан дарс цус төлжүүлдэг,
цагаан дарс зүрх судсанд сайн” гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг.
Хэлж байгаа хүмүүс нь эрүүл мэндийн салбарын хүмүүс байдаг болохоор бид ч
хүмүүс ч гэсэн хэр үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй.
Архи
зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь
1980-аад онд анх тавигджээ. Энэ талаарх материал анх 1979 онд алдарт
“Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Энэ нийтлэлийн гарчиг “Зүрх судасны өвчин
архи хоёрын хооронд зөв харьцаа байдаг” гэсэн байсан юм. Энэ нь архи их
хэрэглэх тусам зүрх судас сайжирна, бага хэрэглэх тусам муудна гэсэн
утгатай байлаа. Түүнээс хойш олон арван судлаачид төрөл бүрийн архинд
судалгаа хийн, ямар өвчинд хэр зэрэг сайн нөлөөтэй болохыг нь батлан нэр
хүндтэй, том сэтгүүлүүдэд нийтэлж байлаа. Дээрх судалгаанууд, бага
зэрэг архи уудаг хүнд зүрх судасны өвчин тусах магадлал огт уудаггүй
хүнийхээс 20-25 % бага байдаг гэж үзэж байлаа. Нас барсан архичдын
цогцсыг шинжлэхэд артерийн судас нь мэдэгдэхүйц цэвэр байсныг илтгэж
байлаа.
Гэвч
энэ бүхэн тийм нарийн судалгаа биш байсан хэдий ч хэвлэл мэдээлэл
үүнийг батлагдсан мэтээр маш өргөн цацаж олны чихэнд хоногшуулжээ.
Сүүлийн
үед зөв хооллолт, эрүүл мэндийн талаар хэвлэл мэдээлэлд сайн зүйл
мэтээр бүр дурдагдах болжээ. Эрүүл амьдрах, зөв хооллолттой холбоотой
бараг л бүх нийтлэл хөдөлгөөн хий, өглөө эрт бос гэж зааварлахын
зэрэгцээ, өдөрт нэг хундага цагаан юмуу улаан дарс ууж зүрх судасны
өвчнөөс өөрийгөө хамгаал гэж зөвлөдөг болжээ. Гэтэл энэ бол үнэндээ
буруу зөвлөгөө юм.
Тэгвэл
бага зэрэг архийг хяналттай хэрэглэх нь үнэхээр зарим өвчнөөс
сэргийлдэг гэж үү? Өнөөдрийг хүртэл бидний итгэж явсан энэ тодорхойлолт
ор үндэсгүй худлаа, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэж үү?
Тохируулж хэрэглэх нь архинд оруулах эхний алхам мөн
Хүний архи уух шалтгааныг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол яагаад архи ууж байна гэдэгт байдаг. Цаг хугацаа болон сэтгэл санааны байдлаас болж хэр зэргийг хэдий хэр хугацаанд уух нь шалтгаалдаг. Энэ нь яваандаа архийг нэг хэмжээнд ууж чадахаа болих хэмжээнд хүртэл үргэлжилдэг. Жишээ нь өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд ороод бас л нэг хундага дарс уугаад татгалзаад суугаад байж чадахгүй. Түүний адил тохируулж уудаг хүн ямар нэг саад бэрхшээлтэй тулгарсан үедээ согтотлоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.
Хүний архи уух шалтгааныг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол яагаад архи ууж байна гэдэгт байдаг. Цаг хугацаа болон сэтгэл санааны байдлаас болж хэр зэргийг хэдий хэр хугацаанд уух нь шалтгаалдаг. Энэ нь яваандаа архийг нэг хэмжээнд ууж чадахаа болих хэмжээнд хүртэл үргэлжилдэг. Жишээ нь өдөр бүр нэг хундага дарс уудаг хүн найр хуримд ороод бас л нэг хундага дарс уугаад татгалзаад суугаад байж чадахгүй. Түүний адил тохируулж уудаг хүн ямар нэг саад бэрхшээлтэй тулгарсан үедээ согтотлоо уухгүй гэх баталгаа огт байхгүй.
Судалгаанаас
харахад хүмүүс ихэнхдээ баясаж, цэнгэж, таашаал авах гэж архи
хэрэглэдэг байна. Архи дарстай бар цэнгээний газрууд олон байгаа нь
үүний нэг баталгаа юм. Үүнээс гадна хүмүүс төрсөн өдөр, үдэшлэг, хурим,
баярын цэнгүүний үеэр хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг байна.
Хамт олонч, нийтэч гэсэн тодотгол өгсөн энэ байдал нь хүнийг архинд
оруулах эхний алхам болдог.
Согтууруулах
ундаа хэрэглэх өөр нэг шалтгаан бол сэтгэлийн мэдрэмжийг дарах юм.
Хүмүүс гутарч гуниглах, дарамтад орох, сэтгэлээр унахдаа согтууруулах
ундаа хэрэглэж мартахыг оролддог. Гэтэл энэ нь тэр хүнийг сэтгэл санаа,
бие махбодь аль аль талаар нь улам доройтуулдаг. Архинд орсон хүмүүс
уухгүй бол тэвчиж чадахаа байж донтож эхэлдэг.
Согтууруулах ундааны хүний биед учруулдаг хор нөлөө
МЭДРЭЛИЙН СИСТЕМ Архи бол ерөнхийдөө өөх тосыг хайлуулдаг бодис юм. Тархи болон мэдрэлийн эсүүд үндсэндээ өөх тосноос гол эх үүсвэрээ авдаг. Биед орсон архи эдгээр эсүүдийн гаднах хальсыг эвддэг. Ингээд нэг бол гэмтэнэ гэсэн үг үгүй бол архины нөлөөнд орж ямар ч идэвхгүй болно гэсэн үг.
МЭДРЭЛИЙН СИСТЕМ Архи бол ерөнхийдөө өөх тосыг хайлуулдаг бодис юм. Тархи болон мэдрэлийн эсүүд үндсэндээ өөх тосноос гол эх үүсвэрээ авдаг. Биед орсон архи эдгээр эсүүдийн гаднах хальсыг эвддэг. Ингээд нэг бол гэмтэнэ гэсэн үг үгүй бол архины нөлөөнд орж ямар ч идэвхгүй болно гэсэн үг.
НҮД
Тархины болон орчны мэдрэлийн эсүүдийн системийг гэмтээдэг архи нь
нүдний мэдрэлийг ч гэмтээдэг байна. Нүд шарлах, мэдээ алдах, ус
гүйлгэнэх, хараа муудах гэх мэтийн шинж тэмдэг илэрч эцэст нь хагалгаанд
орох шаардлагатай болдог.
ЗҮРХ
Согтууруурах ундааны дайралтад өртдөг өөр нэг систем бол зүрх судас,
бөөрний эргэлтийн систем юм. Зүрхний эсийн хамгийн өчүүхэн гэмтэл “Миёо”
гэгч зүрхний adelelerin хэвийн бус болоход нөлөөлнө. Ийм хүмүүсийн
зүрхний булчин өргөсч, зузаарах, цусны эргэлт удаашрах шинж тэмдэг
илэрдэг. Зарим хүмүүсийн элэг зүрх битүү өөхөөр хучигдаж, амьсгал авахад
хүндрэл гардаг болдог.
СУДАС
Согтууруулах ундаа их хэрэглэсэн хүмүүст “судасны шохойжилт,
(хатуурал)” гэдэг хүндхэн өвчин тусдаг. Мөн архины төрлийн ундаа
ходоодыг өвчлүүлдэг. Ходоодны хана гэмтсэнээр халуу оргиж хорсох, бүр
цус алдаж ч болно. Архи уусны дараагийн өдөр бөөлжиж огиулвал ходоод
гэмтэж байдал хүндхэн байгаа гэсэн дохио юм.
Буруу тодорхойлсон судалгаа
Дээрх хоёр асуултад, Шинэ Зеландын Аукландын их сургуулийн Род Жексон болон түүний хамтрагчид “Lancet” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээрээ хариулж байна. Тэд, бага зэрэг архи зүрх судсанд огтхон ч сайн биш бөгөөд, өчүүхэн хэмжээний архи ч сайн нөлөөнөөсөө хэд дахин муу нөлөөтэй гэжээ. Архины зарим хамгаалагч онцлог нь судалгааг төөрөгдүүлдгийг дурдаад, судлаачдын ихэнх нь хамгаалагч онцлогийг нь судалж байхдаа бусад хүчин зүйлүүдийг орхигдуулдгийг онцлон тэмдэглэжээ. Жишээ нь, архины бага зэрэг сайн талыг судалж байгаа нэг судалгаанд архинаас гарсан хүмүүсийг огт архи хэрэглэдэггүй хүмүүсийн бүлэгт багтаажээ. Гэтэл эсрэгээр хүмүүсийн, эрүүл мэндээсээ болж архинаас гарсныг нь, архинаас болж зарим өвчинтэй болсныг огт дурдаагүй байна.
Дээрх хоёр асуултад, Шинэ Зеландын Аукландын их сургуулийн Род Жексон болон түүний хамтрагчид “Lancet” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээрээ хариулж байна. Тэд, бага зэрэг архи зүрх судсанд огтхон ч сайн биш бөгөөд, өчүүхэн хэмжээний архи ч сайн нөлөөнөөсөө хэд дахин муу нөлөөтэй гэжээ. Архины зарим хамгаалагч онцлог нь судалгааг төөрөгдүүлдгийг дурдаад, судлаачдын ихэнх нь хамгаалагч онцлогийг нь судалж байхдаа бусад хүчин зүйлүүдийг орхигдуулдгийг онцлон тэмдэглэжээ. Жишээ нь, архины бага зэрэг сайн талыг судалж байгаа нэг судалгаанд архинаас гарсан хүмүүсийг огт архи хэрэглэдэггүй хүмүүсийн бүлэгт багтаажээ. Гэтэл эсрэгээр хүмүүсийн, эрүүл мэндээсээ болж архинаас гарсныг нь, архинаас болж зарим өвчинтэй болсныг огт дурдаагүй байна.
Шинэ
зеландын судлаачид, American Journal of Preventive Medicine сэтгүүлд
(28-р боть, дугаар 369, 2005 он) дээрх буруу ойлголтын эсрэг бас нэгэн
судалгаа нийтлүүлсэн юм. Энэхүү материалд зүрх судасны өвчний судалгаа
хийхэд огт хэрэглэдэггүй хүмүүсийг, бага зэрэг хэрэглэдэг хүмүүстэй
харьцуулахад өвчний эрсдэл багатай байгаа нь харагджээ.
Судсаа хамгаалахын тулд “илүү их архи”
Жексон ба түүний нөхөд, архины зарим сайн талыг огт үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Тийм ээ, сайн тал бий. Гэвч мянган муу үр дагавартай. Тэр юу вэ гэвэл, бага зэрэг сайн нөлөөг нь мэдрэхийн тулд их хэмжээний архи уух ёстой. Гэтэл хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг.
Жексон ба түүний нөхөд, архины зарим сайн талыг огт үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Тийм ээ, сайн тал бий. Гэвч мянган муу үр дагавартай. Тэр юу вэ гэвэл, бага зэрэг сайн нөлөөг нь мэдрэхийн тулд их хэмжээний архи уух ёстой. Гэтэл хэтэрхий их архи нь биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг.
Сүүлийн
үеийн шинжлэх ухааны судалгаануудыг хянадаг Английн Зүрхний сангийн
тэргүүн Бэлинд Линдэн, “Бид хүмүүст зүрх судасныхаа эрүүл мэндэд бага
зэрэг архи ууж байх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Учир нь илүү баталгаатай
аргууд олон бий. Жишээ нь тамхиа багасгаж, спортоор хичээллэж, зөв
хооллох хэрэгтэй гэж зөвлөж байна”гэжээ.
Архи
зүрх судасны өвчинд сайн гэсэн ойлголтыг дэмждэг судлаачид, Францчуудыг
жишээ болгон харуулдаг. Учир нь тэд өөх, тос, соус, ихтэй хоол
хэрэглэдэг ч гэсэн зүрх судасны өвчинд бага нэрвэгддэг. Шалтгааныг нь
эдгээр судлаачид, улаан дарсан дахь антиоксидан бодис нь биед чөлөөт
радикал бий болохоос сэргийлэн судасны хананы хатууралтыг удаашруулдаг
гэж үзэж байна. Зарим судалгаа, бага зэрэг шар айргийг антиоксидан нөлөө
үзүүлж магадгүй гэж дүгнэдэг. Иймэрхүү судалгаа, бага зэрэг архи нь
цусан дахь сайн нөлөөтэй холестерол болох HDL- ийг нэмэгдүүлж, судасны
хатууралтаас сэргийлдэг гэдэг.
Дусал
архи ч хортой гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн баталжээ. Стокголмийн
Каролинска Хүрээлэн, 1969-1970 онд цэргийн алба хааж байсан 50 мянга
гаруй хүний цэргийн алба хаасны дараах 25-30 жилийн байдлыг судалжээ.
Судалгаанаас харахад долоо хоногт 15гр (ойролцоогоор нэг хундага) юмуу
түүнээс дээш хэмжээний архи хэрэглэдэг хүмүүсийн тархины цусны эргэлт
мууддаг болохыг, мөн эдгээр хүмүүст цус харвалт хамгийн ихээр
тохиолддогийг тогтоожээ. Архи их уух тусам энэ аюул ихэсдэг юм байна.
Каролинска
хүрээлэнгийн холбогдох эрх бүхий хүмүүс, архины сайн болон муу талыг
сайн судлах хэрэгтэйг онцлон тэмдэглээд гарсан үр дүнг нийт хүмүүст
хамааруулж биш, хувь хүнд хамааруулж тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн архины сайн муу талаар 45 –аас дээш насныхны хувьд л ярьж болох
бөгөөд залуу хүмүүсийн хувьд архины сайн талын талаар яриад ч хэрэггүй
зүйл гэнэ.
Колумбийн
их сургуулийн багш Доктор Р.Сакко, бага зэрэг архины сайн нөлөөг өөр
зүйлээс ч авч болдгийг, тиймээс архи хэрэглэдэггүй хүмүүс энэ
шалтгаанаас болж архи уух хэрэггүйг, эрүүл мэндийн шалтгаанаар архи
уудаг хүмүүст архины хэмжээгээ багасгахыг зөвлөж байна.
“Бага зэрэг уух нь аюулгүй” гэдэг юу л бол
Бага зэрэг архи зүрх судасны өвчинд сайн биш болохыг, бас бүр эрүүл мэндэд хортой гэдгийг огт асуудал болгож авч үзэхгүй байсан ч гэсэн их хэмжээгээр архи хэрэглэх нь эрүүл мэндэд маш хортой гэдэг нь тодорхой болжээ. Хэдийгээр зарим хоолны дэглэмийн мэргэжилтнүүд бага зэрэг архи хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэж хэлдэг ч гэсэн үнэн үнэнээрээ л үлдэх бөгөөд бага хэмжээний архи эрүүл мэндэд хортой гэдэг үнэмлэхүй үнэн хэн юу гэж хэлсэн ч өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Учир нь архийг бага хэрэглэх нь хор хөнөөлгүй, эсвэл бүр сайн нөлөөтэй байна гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Бага зэрэг архи гэдэг ойлголт хүн хүнээсээ шалтгаалж өөрчлөгддөг. Тиймээс бага их гэж хэмжээ тогтоох ямар ч аргагүйг бас харуулж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Гэтэл бага хэмжээ гэж үзэж байгаа дээрх хэмжээний архи уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ дээрх хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй.
Бага зэрэг архи зүрх судасны өвчинд сайн биш болохыг, бас бүр эрүүл мэндэд хортой гэдгийг огт асуудал болгож авч үзэхгүй байсан ч гэсэн их хэмжээгээр архи хэрэглэх нь эрүүл мэндэд маш хортой гэдэг нь тодорхой болжээ. Хэдийгээр зарим хоолны дэглэмийн мэргэжилтнүүд бага зэрэг архи хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэж хэлдэг ч гэсэн үнэн үнэнээрээ л үлдэх бөгөөд бага хэмжээний архи эрүүл мэндэд хортой гэдэг үнэмлэхүй үнэн хэн юу гэж хэлсэн ч өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Учир нь архийг бага хэрэглэх нь хор хөнөөлгүй, эсвэл бүр сайн нөлөөтэй байна гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Бага зэрэг архи гэдэг ойлголт хүн хүнээсээ шалтгаалж өөрчлөгддөг. Тиймээс бага их гэж хэмжээ тогтоох ямар ч аргагүйг бас харуулж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд өдөрт 10 градусын алкоголь агуулсан (100 ml тутамд 10гр алкаголь) архинаас 150мл ууж (нэг шилэн аяга) болно гэж үздэг. Гэтэл бага хэмжээ гэж үзэж байгаа дээрх хэмжээний архи уусан хүн архины сайн нөлөөг харъя гэхээсээ өмнө элэг болон бусад эрхтнээ дээрх хэмжээний архинд хэрхэн хордож байгааг мэдэх хэрэгтэй.
Ялангуяа,
олон ангит кинонд их гардаг нь бүр ихээр сурталчилж үзэгчдийн сэтгэл
зүйд гүн суухад нь нөлөөлдөг. Согтууруулах ундаа сурталчлах нь хуулиар
хориотой ч гэсэн нууц сурталчилгаа маш их байна. Үүний хамгийн том жишээ
нь кинон дээр харагддаг. Мэргэжилтнүүд архийг хар тамхинд орохын өмнөх
шат гэж үздэг. Жил ирэх тусам согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас улам
залуужиж байна. Үүнийг даган бүтээлч сэтгэлгээтэй, өөдрөг тэмүүлэлтэй
залуучуудын тоо ч цөөрч байгаа нь бидэнд нэгийг бодогдуулахаар болжээ…
Архинаас болж муудсан элэг маш хожуу илэрдэг
Архийг элэг задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ тодорхой байдаг. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг тул бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ зогсоодог. Ингээд хөөрхий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд өвчилж эхэлдэг. Ойр ойр хугацаагаар нэг хундагаас илүү уудаг хүмүүсийн хувьд гэвэл ирээдүй тун бүрхэг гэсэн үг. Учир нь элэг нь зөвхөн архи цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг. Байнгын ачаалалтай ажилладаг элэг архины гепатит ба цироз болдог. Элгэнд хүчтэй нөлөө үзүүлэхийн тулд хугацаанаас гадна хэмжээ бас чухал байдаг. Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш элэг өвчин зовиур өгч мэдрэгддэггүй. Ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг. Харамсалтай нь энэ үед аль хэдийн хожимдсон байдаг. Харин эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэвэл эрт эмчилж болдог.
Архийг элэг задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ тодорхой байдаг. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг тул бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ зогсоодог. Ингээд хөөрхий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд өвчилж эхэлдэг. Ойр ойр хугацаагаар нэг хундагаас илүү уудаг хүмүүсийн хувьд гэвэл ирээдүй тун бүрхэг гэсэн үг. Учир нь элэг нь зөвхөн архи цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг. Байнгын ачаалалтай ажилладаг элэг архины гепатит ба цироз болдог. Элгэнд хүчтэй нөлөө үзүүлэхийн тулд хугацаанаас гадна хэмжээ бас чухал байдаг. Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш элэг өвчин зовиур өгч мэдрэгддэггүй. Ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг. Харамсалтай нь энэ үед аль хэдийн хожимдсон байдаг. Харин эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэвэл эрт эмчилж болдог.
Хүүхдийнхээ оюун сэтгэхүйг хөгжүүлэх гэж хүчлэх нь буруу | |||
Мөн эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжимчин болгох гээд математикийн хичээлд муу авахад нь тоохгүй байвал зорьсондоо хүрч болох л байх. Хамгийн гол нь энэ зорилгод хүрэхэд хөгжих ёстой бусад талууд хоцрогдож хохирох уу гэдгийг сайтар бодох ёстой аж. Тухайн хүүхэд өөрөө сонгосон салбартаа хэр их сонирхолтой санаачилгатай байгааг анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд еөрсдийн биелүулж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхэддээ тулган биелүүлэхийг шаардахын өмнө хүүхдийнхээ сонирхол хандлагыг сайн таних ёстой гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу. Хүүхдээ хөгжүүлэхийн тулд биеэ даасан, чөлөөтэй байлга
Саяхан Москвагийн сэтгэл судлаач нар дараах туршилтыг хийжээ. 8-9 насны
хүүхдийн танин мэдэх хэрэгцээг судалж туршилтад ээж нарыг нь хамт
оруулжээ. Олон сонирхолтой тоглоом, ном бүхий өрөөнд ээж хүүхэд хоёрыг
сэтгэл судлаач урьж оруулаад “дуртай зүйлээ хийгээд намайг түр хүлээж
байгаач” гэж хэлээд нэг талаасаа харагддаг толины цаана нуугдан ээж
хуүхдүүдийг ажиглажээ. Энэ хооронд ээжүүд ч хүүхдүүд ч янз бүрийн
зүйлийг хийж байсан ч энд үндсэн 4 хандлага ажиглагдаж байв.
Эхний хандлага нь бүх л санаачлагыг ээж гаргаж “энэ номыг уншъя” “ийм тоглоом тоглоё” гэх зэргээр хүүхэддээ санал болгож байв. Хоёр дахь ээжүүдтуршилт явуулж байсан ажилтнуудыг даруйхан дуудаж” энэ өрөөнд юу хийвэл дээр вэ?” хэмээн зөвлөгөө хүсч байжээ. Энэ хандлага нь хариуцлагыг өөртөө үүрэхгүй өөр тийш шилжүүлж байгаа явдал байв. Гурав дахь ээжүүд эргэн тойрон харж байснаа өөрийнх нь сонирхлыг татсан ном юмуу тоглоомыг гэнэт олж хараад өөрөө зугаацаж хүүхэддээ хүссэнээ хийх боломж олгож байлаа. Харин дөрөв дэх ээж өөрөө ч хүүхдээ ч зүгээр л туршилт хүлээлгэж байв. Бүр ямар нэгэн юм хийх гэсэн хүүхдээ бүр угзарч “эвдчихнэ урчихна” хэмээн хорьж байжээ. Энэ бол хүүхдийн танин мэдэх хэрэгцээ, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамгийн зохисгүй байдал юм. Тэгээд ч ийм ээжүүдийн хүүхэд үзүүлэлтээрээ сул байлаа. Харин ээж нь өөр зүйл хийгээд хүүхэд нь юу хийхээ өөрөө сонгож айсан хүүхдүүд хөгжлөөр хамгийн илүү байжээ. Эдгээр хүүхдүүд ээж шиг ээ танин мэдэх сонирхлоор дүүрэн орчинд амьдарч байсан нь хамгийн чухал нь байв. |
Дуртай сайтынхаа линкийг оруулчихлаа. Сонсохыг хүссэн бүхэн чинь байгаа байх гэж бодож байна.
сонсох
Corel Draw
Энэхүү “Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг” номыг ашиглан, компьютерийн график дизайны үндсийг сурсанаар та бүхэн ирээдүйд монголын дизайны шинэ эринг тэргүүлж явах гарамгай сайн дизайныг бүтээж чадна, амжилт хүсье!
Down load
Subscribe to:
Posts (Atom)