Хүүхдүүдийнхээ
хөгжлийн түргэсгэхэд эцэг эхчүүд нь ямар их үүрэг гүйцэтгэж болох тухай
олон сайхан жишээ байдаг. Эрт хэлд орж уншиж сурсан, тэр бүү хэл
математикийн чадвар эзэмшсэн гээд бяцхан онцгой хүүхдүүдийн талаар бид
сонрож л байсан. Хэрвээ зохих орчныг нь бүрдүүлж өгвел ямар ч хүүхэд
авъяас чадвараа өндөр хөгжүүлж чадна. Харин бага насанд нь хэт олон
хичээл сургалтаар дарахаас болгоомжлох хэрэгтэй.
Мөн эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжимчин болгох гээд математикийн хичээлд
муу авахад нь тоохгүй байвал зорьсондоо хүрч болох л байх. Хамгийн гол
нь энэ зорилгод хүрэхэд хөгжих ёстой бусад талууд хоцрогдож хохирох уу
гэдгийг сайтар бодох ёстой аж. Тухайн хүүхэд өөрөө сонгосон салбартаа
хэр их сонирхолтой санаачилгатай байгааг анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд
еөрсдийн биелүулж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхэддээ тулган биелүүлэхийг
шаардахын өмнө хүүхдийнхээ сонирхол хандлагыг сайн таних ёстой гэдгийг
анхааруулахад илүүдэхгүй болов уу.
Хүүхдээ хөгжүүлэхийн тулд биеэ даасан, чөлөөтэй байлга
Саяхан Москвагийн сэтгэл судлаач нар дараах туршилтыг хийжээ. 8-9 насны
хүүхдийн танин мэдэх хэрэгцээг судалж туршилтад ээж нарыг нь хамт
оруулжээ. Олон сонирхолтой тоглоом, ном бүхий өрөөнд ээж хүүхэд хоёрыг
сэтгэл судлаач урьж оруулаад “дуртай зүйлээ хийгээд намайг түр хүлээж
байгаач” гэж хэлээд нэг талаасаа харагддаг толины цаана нуугдан ээж
хуүхдүүдийг ажиглажээ. Энэ хооронд ээжүүд ч хүүхдүүд ч янз бүрийн
зүйлийг хийж байсан ч энд үндсэн 4 хандлага ажиглагдаж байв.
Эхний хандлага нь бүх л санаачлагыг ээж гаргаж “энэ номыг уншъя” “ийм
тоглоом тоглоё” гэх зэргээр хүүхэддээ санал болгож байв. Хоёр дахь
ээжүүдтуршилт явуулж байсан ажилтнуудыг даруйхан дуудаж” энэ өрөөнд юу
хийвэл дээр вэ?” хэмээн зөвлөгөө хүсч байжээ. Энэ хандлага нь
хариуцлагыг өөртөө үүрэхгүй өөр тийш шилжүүлж байгаа явдал байв.
Гурав дахь ээжүүд эргэн тойрон харж байснаа өөрийнх нь сонирхлыг татсан
ном юмуу тоглоомыг гэнэт олж хараад өөрөө зугаацаж хүүхэддээ хүссэнээ
хийх боломж олгож байлаа. Харин дөрөв дэх ээж өөрөө ч хүүхдээ ч зүгээр л
туршилт хүлээлгэж байв. Бүр ямар нэгэн юм хийх гэсэн хүүхдээ бүр угзарч
“эвдчихнэ урчихна” хэмээн хорьж байжээ. Энэ бол хүүхдийн танин мэдэх
хэрэгцээ, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамгийн зохисгүй байдал юм. Тэгээд
ч ийм ээжүүдийн хүүхэд үзүүлэлтээрээ сул байлаа. Харин ээж нь өөр зүйл
хийгээд хүүхэд нь юу хийхээ өөрөө сонгож айсан хүүхдүүд хөгжлөөр хамгийн
илүү байжээ. Эдгээр хүүхдүүд ээж шиг ээ танин мэдэх сонирхлоор дүүрэн
орчинд амьдарч байсан нь хамгийн чухал нь байв.
|
No comments:
Post a Comment