Friday, November 26, 2010

онигоо

Хоёр архичин уулзав.
- Уухгүй байя гэхээр эх орны эдийн засаг сүйрчих гээд.
- Ууя гэхээр гэр орны эдийн засаг сүйрчих гээд хэцүү юм аа гэхэд
- Хөөш хөөш..., хувийн эрх ашгаас илүү, улс эх орныхоо эрх ашгийг дээгүүрт тавина шүү хө


Хөдөөнөөс ирсэн нөхөр хотынхоо гаарийчин найзтай буу хална.
- Монгол ухаан гэж гvй мөн айхтар юм шvv.
- Яаж байна?
- Яах юу байхав манай тэндэхийнхэн vхрийн бааснаас нэрмэл гаргадаг тусгай төхөөрөмж бvтээгээд, амжилттай ашиглаж байна гээд л бодчих.
- Ёстой лаг юмаа.
- Лаг нь ч лаг л даа. Гэхдээ сvvлдээ vхрийн баас хvрэхээ байгаад баларч байна аа....


Өвөө нь ачаа дагуулаад Гандан хийд орсон гэнэ.
- Өвөө энэ лам ямар хэлээр яриад байгаа юм бэ?
- Түвд хэлээр ном уншиж байгаа юм аа.
- Англиар уншихгүй яасан юм бол?
- Лам нь одоохондоо Англи хэл мэдэхгүй юм аа....
- Тэгвэл Монголоор ярьж болохгүй юм уу?
- Бурхан багш нь одоохондоо Монгол хэл мэдэхгүй байгаа юм аа гэж ярилцжээ....


Муфаса Симбад: Миний хүү тэр од бол чиний од гэжээ
- Симба: Аль од?
- Муфаса: Тэр од!
- Симба: Аль од?
- Муфаса: Тэр од!
- Симба: Аан Тэр од yy??
- Муфаса: Аль од?.. ...
Залуу, найз бүсгүйдээ:
-Хоёулаа яаж мөнгө олох вэ? Бүсгүй:
-Надад нэг арга байна.
-Ямар?
-Харин чи хардахгүй, харамлахгүй гэдгээ амла!

Шалгалт. Эмэгтэй оюутан асуултанд хариулж чадсангүй. Багш:
-Муу.
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан ичэнгүйрэн гарч одов. Дараа нь бас нэг эмэгтэй оюутан орж ирэв. Бас л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгыг нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан нүүр нь улайн гарч одов. Эрэгтэй оюутан орж ирэв. Тэрээр мөн л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эрэгтэй оюутан халааснаасаа нэг шил архи гарган ширээн дээр нь тавив. Багш:
-Болж байна хө, Дунд тавьлаа, харин цаад хоёр эргүүдээ /түрүүчийн хоёр охиныг хэлж байна, орч.21./ гарын алгаа зангидсан гараар цохих, зангидсан гарыг гарын алгаар цохих хоёр, шал өөр ойлголт гэдгийг хэлээрэй!!!

Залуу:
-Хоёулаа гадуур зугааллаа, кино үзчихлээ, хоолонд орчихлоо, одоо хаачих вэ? Бүсгүй:
-Гэр бүлийн товчоо!

Нэг эр найзтайгаа таарав.
-Чи яасан уруу царайтай байх юм?
-Төмөр замын буудал дээр эхнэрээ тоссон чинь ирсэнгүй…
-Тэглээ гээд юунд нь санаа зовдог юм?
-Өчигдөр ирчихсэн бол яана аа, гэж бодоод л…

Бурхны сургаалын хичээл. Багш гэгээнтэн:
-Одоо би та бүхэнд дэлхийн хамгийн анхны хүн яаж үүссэн тухай ярьж өгье…Вовка:
-Үгүй ээ, гэгээнтэн, гуравдах хүн хэрхэн үүссэн талаар яриад өг.

9 сарын 1. Нэгдүгээр ангийн багш:
-Хүүхдүүд ээ, та нар өнөөдрөөс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зүгээр л шалгасан юм.

Ирээдүйн хадам эх:
-Хүргээн, чи гэр бүлээ тэжээж чадна биз?
-Чадна аа.
-Их сайн байна, манайх 8-уулаа шүү.

Залуу, бүсгүй 2 завиар зугаална. Гэнэт тэнгэр бүрхэн бороо орж цахилгаан цахиж эхлэв. Залуу залбиран хашгирна:
-Тэнгэр бурхан минь өршөө, би дахиад хэзээ ч тамхи татахгүй… архи уухгүй…Найз бүсгүй нь бас хашгирав:
-Джорж! Одоо болно оо, бусад нь байж байг!!!

-Чи ямар сургуульд ороо вэ?
-”Анагаах”-д.
-Их сайн байна, би “малын эмч”-д орсон. Хоёулаа төгсөөд бие биеэ эмчилнэ ээ.

Түүхийн хичээлийн шалгалт. Оюутан таг дуугүй… Багш:
-Чи ядаж дэлхийн хоёрдугаар дайны эхлэлээс яриач. Оюутан:
-… эргэн тойрон гал түймэр, их буу, танк, цэргүүд гүйлдээд л… гэсэн гэдэг.

Оюутан. Шалгалт дөхөв. Бодно:
“-Маргааш шалгалтанд унасан ч тэнцсэн ч ууна аа” Нэг шил архитай оров. Билет сугалав. Гар нь салгалаад билетээ унагачихав. Тонгойгоод авах гэсэн нь нөгөө архи нь тээглээд болдоггүй. Архиа хармаанаасаа гаргаж багшийнхаа ширээн дээр тавьчихаад тонгойн билетээ авав. Багш:
-Даруулга бий юу?
-Байхгүй.
-Суу,4!

Номын дэлгүүр. Нэг оюутан орж ирэв.
-Танайд элсэлтийн шалгалтанд бэлтгэх ном байна уу?
-Энэ номонд элсэлтийн шалгалтын бодлогын бараг 50 хувь нь байгаа…
-Тэгвэл 2-ыг өгчих.

Нэг өвөө, цэцэрлэгийн сандал дээр суугаа охиноос асууна:
-Хөөө хүүхээ, чиний наад өмссөн юм чинь богино банзал байна уу, эсвэл өргөн бүс байна уу???

Хөгжмийн сургуулийн нэгэн багш хошин шогийн өндөр мэдрэмжтэй алиа хүн байж. Тэрбээр нэг удаа оюутнууддаа дараах өгүүлбэрийг нөхөж бич гэсэн даалгавар өгчээ.
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа төгөлдөр хуурын ард өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа орондоо өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа шалдан өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа эхнэртэйгээ өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа даавуу угааж өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа Германд өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа төгөлдөр хуурын ард өнгөрөөжээ.”
“Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа хөгжилтэй өнгөрөөжээ.” Багш:
-Биш ээ, “Бах 30 хүүхэдтэй байсан бөгөөд ихэнх цагаа бусдад өртэй өнгөрөөсөн юм.”

Байр түрээслүүлэгч:
-Таныг мөнгөө төлөхгүй бол байрнаасаа гаргахгүй ээ. Түрээслэгч:
-Маш их баярлалаа.

Оюутан, профессор багшдаа:
-Багш аа, би хичээлээс чөлөө авъя.
-Яасан бэ?
-Би ангинатай…

Орой нь нөгөө оюутан нэг охинтой хамт явж байгаад багштайгаа таарчихав. Багш:
-Хүү минь чи, ийм Ангинатай юм бол орондоо, зөвхөн орондоо байх хэрэгтэй шүү…

Нөхөр гайхна:
-Бурхан яагаад Хүүхнүүдийг ийм сайхан бас ийм тэнэг болгосон юм бол оо? Эхнэр хариулав:
-Эрчүүдийг дурлаг гэж сайхан төрсөн юм. Харин яагаад тэнэг төрсөн бэ гэвэл, эрчүүдийг хайрлаг гэж!!!

Эхнэр урсана:
-Хэрвээ энэ гэрт би “-Хонгор минь” гэж дуугарвал зөвхөн нохойдоо хэлж байна гэж ойлгоорой.

Нэг эр гудамжинд “-Гөлөг гөлөөг” хэмээн дуудан явна. Цагдаа:
-Та яагаад олон нийтийн газар муухай үг хэлээд явна?
-Харин ч гайгүй хэлж байгаа нь энэ…
-Юу?
-Би эхнэрээ алдчихаад…
-Тэгээд?
-Тэгээд “-Хөөө гичий…” гэж дуудах юм уу?

Эхнэр уурлан загнана.
-Согтуу толгой минь, сэрээгээр шөлтэй хоол иддэг юм уу?
-Хутгаар идэж үзсээн, болохгүй байна…

-Чарли, чи өнөөдөр яасан их уугаа вэ?
-Мөнгөн хуримаа тэмдэглээд…
-Чи гэрлээд дөнгөж 3 жил л болж байгаа шүү дээ.
-Надад 30 жил болсон юм шиг л санагдаад…

Нөхөр:
-Би 3 дахь цамцаа угааж байна…Эхнэр:
-Юу ийм хурдан уу?
-Үгүй ээ, 3 дахь цамцнаасаа эхэлсэн юм.

Нөхөр томилолтоор явж байна. Эхнэртээ:
-Миний хайрт юундаа уруу царайлаад байгаа юм бэ? Ямар бүтэн жилээр явах гэж байгаа биш. 10-хан хоноод л ирнэ шүү дээ: Эхнэр:
-Чи 10 хоног гэчихээд л 3 хоноод л ирчихдэг ш дээ…

Эхнэр нөхрөө сэрээж байна.
-Хөөө, архичаан, ажилдаа явах цаг чинь боллоо…
-Хувцас индүүдсэн үү?
-Индүүдсээн, индүүдсэн.
-Гутал тосолсон уу?
-Чи өчигдөр гуталгүй л ирэх чинь билээ!!!

Шинэ байранд нүүж орсон найзындаа. Зочин:
-Энэ юу дуугараад байна? Танайх хулганатай юм уу даа? Байрны эзэд:
-Үгүй ээ, манай доод айлын залуу ёотон идэж байгаа юм.

Компаний захирлууд “Бие биедээ баярхах” уулзалт хийж байна… Нэг захиралын тойруулж тамхилсан хөөрөг буцаж ирсэнгүй… Хөөргөө алдсан захирал:
-Би та нарыг арай ч ийм цагаандаа гарсан хулгайчид гэж бодохгүй байна. Би одоо гэрэл унтраагаад асаана. Энэ хооронд хөөргийг минь энд тавиарай, гээд даалингий нь ширээний голд тавив. Гэрэл унтраад асахад даалин байхгүй болсон байв…

Зочин гэрийн эзэгтэйн өгсөн буузыг “цохиж” өгч байна. Гэрийн эзэн:
-Бууз сайхан байна уу?
-Сайхнаар барах уу, би эхнийх дээр нь сууж байна.

Бүсгүй:
-Хөөө тийм үү, та тэгээд жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшсэн юм үү?

Нэг бүсгүй нөгөөгөөс:
-Чи бананд дуртай юу?
-Идэхэд бол онцгүй л юм билээ…

Грузин эрээс:
-Хамгийн гоё шувуу?
-Бүргэд.
-Яагаад?
-Хамар нь гоё…

Хартай нөхөр, эхнэртээ томилолтоор явлаа гэж хэлээд “харанхуй өрөөндөө” нуугдчихав. Шөнө болов…
“-Аяар аяар… наад хөлөө… одоо эвтэйхэн байна… би түлхлээ шүү…” Нөхөр өрөөндөө сэмхэн орж ирвэл, эхнэр нь унтаж байх бөгөөд төгөлдөр хуурыг нь хулгайч нар аваад явсан байлаа.

Усан онгоц хуваариасаа өмнө төрөлх хотдоо ирэв. Нэг усан цэрэг гэртээ иртэл балконоор нь нэг эр гаран зугтав. Усан цэрэгт хөөгдсөн эр хотын цэцэрлэг рүү зугтан баахан эрэгтэй хүмүүсийн хөшөөний дунд ороод хөшөө шиг зогсчихов. Тэгтэл хажуугийн хөшөө:
-Чи наад оймсоо тайлахгүй бол бид бүгдээрээ баригдана шүү, гэлээ…

Педерсон ажлаасаа арай эрт ирэн сахлын тонгоргоо ирлэн сууна. Эхнэр нь:
-Чи юу хийгээд байгаа юм бэ?
-Тэр орон дороос цухуйж байгаа гутал эзэнгүй бол сахлаа хусъя даа…

Хижээл эр гэртээ ортол нэг нүцгэн Залуу гутал хувцсаа тэвэрсээр зөрөөд гүйн гарав. Эр үглэнэ:
-Хм, одоогийн энэ залуучуудийг ээ, баярлалаа ч байхгүй, баяртай ч байхгүй…

Эр, эхнэрийнхээ нууц амрагт:
-Хэрвээ би намын гишүүн биш байсан бол эрүүг чинь хуга цохих байсан юм, гар… зайл!!! Нууц амраг
“-Нам мандтугай” гэж хашгирсаар гүйн гарав…

Чапаев Петька хоёр олон жилийн дараа уулзав. Петька Ролс-ройс унаж, ягаан пиджак өмсөж бохь зажилжээ. Харин Васил Ваныч явган, хувцас тааруу ч бас л бохь зажилжээ. Петька:
-Та юу хийж байна даа?
-Муу ах нь оймс л угааж байна даа…Петька Чапаев нар хөгжмийн салаанд алба хааж байна. Тэдний салаа гол гатлав. Петька морин хийлэн дээрээ сууж хөвөөд гатгав. Түүнээс асууна:
-Чапаев хаана байна?
-Тэр, төгөлдөр хуураа түрээд ирж яваа… Чапаев:
-Анка хаана байна? Петька:
-Наркозтой унтаж байгаа…
-Наркозыг нь дүүжлээд Анка-г над дээр!!! Чапаев:
-Петька, хоёр дахь өдрийн 9 цагт хуралтай гээд зарлал гаргаадах. Төдөлгүй Петька эргээд ирэв.
-Василий Иванович, вторник (мягмар гариг) гэж бичдэг юм уу, вторнек гэж бичдэг юм уу?
-Мэдэхгүй ээ, толь бичгээс харахгүй юу. Маргааш нь “Лхагва гаригийн урьд өдрийн 9 цагаас хуралтай” гэсэн зар гарсан байв. Чапаев, Петькаг дуудав.
-Чи толь бичиг дээр вторник гэж олоогүй юм уу?
-Ф үсэг дээр зөндөө хайсан. Фторник гэж ч алга, фторнек гэж ч алга байхаар нь аргаа бараад Лхагва гаригийн урд өдөр гээд биччихсэн юм…

Цэрэг:
-Ийм цайг яаж хүнд өгдөг байна аа. Ахлагч:
-Би уугаад л байгаа биз дээ. Цэрэг:
-Би хүнд гэж байна шүү! Ахлагч:
-Наад сумнуудаа надад бүгдийг нь өг. Цэрэг:
-Та надад буцааж өгөх юм уу?
-Өгнө өө, өгнө. Алив бүгдийг нь… Дууссан уу?
-Ганцхан үлдсэн.
-Тэр ганцыгаа ч өг.
-Өгөхгүй ээ.
-Яаж байгаа юм?
-Хэрвээ та, миний сумнуудыг эргүүлж өгөхгүй бол надад хэрэг болно!

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч.
-Би хүртэл найз бүсгүй дээрээ очихгүй байхад чи очоод байхдаа яадаг юм?
-Та бол дарга учраас таны найз бүсгүйг хүн болгон харж, хайрлаж хамгаалж байгаа, харин минийхийг бол үгүй… (Хувилбар)

Цэрэг, ахлагчдаа хандав.
-Нөхөр ахлагч аа, би найз бүсгүйгээ нэг эргэчихээд ирье, хэд хоногийн чөлөө өгөөч. Ахлагч;
-Чи найз бүсгүйгээ эх орноосоо дээгүүр тавьж байна уу?
-Үгүй ээ, нөхөр ахлагч аа, эх орныг бол сая сая эрчүүд хамгаалж байна, харин миний найз бүсгүйг бол надаас өөр хэн хамгаалах билээ дээ..

Дэлхийн шилдэг уран бодлогуу

Шинэ бодлого

Гурван эхнэр

Вагоны купед гурван хүүхэн энэ тэр ойр зуурын юм ярьсаар сүүлдээ эр нөхрүүд үнэнч биш тухай ярьж эхлэв. Нэг нь:
-Манай нөхөр өнөө шөнө хаана л хонож байгаа бол доо, аягүй бол нэг хүүхнийд л очиж хонож байгаа даа. Хоёр дахь нь:
-Манай хар ч гэсэн хаана хонож байгаа нь бүү мэд ээ… Гурав дахь нь:
-Би бол нөхрөө хаана байгааг сайн мэдэж байна, гэлээ.

Асуулт:

Гурав дахь эхнэрийн нөхөр хаана байгаа вэ?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариу

50 бакс

Банкны менежер харих замдаа 50 долларын дэвсгэрт олжээ. Дараа казино тоглоход дугаар нь хэрэг болох байх хэмээн дугаарыг нь тогтоогоод халаасандаа хийв. Түүнийг гэртээ харьтал эхнэр нь махны дэлгүүрийн худалдагчаас 50 долларын нэхэмжлэх ирсэн тухай хэлж. Менежер нөгөө 50 доллараа эхнэртээ өгчээ. Эхнэр нь маргааш нь нөгөө 50 долларыг махны худалдагчид, тэрбээр үхрийн мах авдаг фермертээ, фермер нэгэн дэлгүүрийн худалдагчид, худалдагч дэлгүүрийнхээ цэвэрлэгчид цалинг нь өгөхдөө нөгөө 50 долларыг оролцуулан өгчээ. Харин цэвэрлэгч уг дэвсгэртийг бусад дэвсгэртүүдийн хамт банкин дахь хадгаламжиндаа өгөхөөр ирэв. Кассны мөнгө хүлээн авагч, цэвэрлэгч эмэгтэйн авчирсан мөнгөнүүдээс 50 долларын нэг дэвсгэрт хуурамч болохыг илрүүлж уг дэвсгэртийг менежертээ (анх уг дэвсгэртийг олсон менежер) аваачиж үзүүлэв. Менежер уг дэвсгэртийн дугаарыг харан таньж, халааснаасаа 50 доллар гарган мөнгө тоологчид өгч хуурамч 50 долларыг устгахыг хүсэв. Мөнгө тоологч жаахан гайхсанаа, менежерийн өгсөн мөнгийг цэвэрлэгчийн хадгаламжид хүлээн авч хуурамч дэвсгэртийг устгалд оруулав…
Асуулт: Дээрх гүйлгээнүүдээс хэн нь хохирсон бэ?
Хариулт: Хэдийгээр дээрх гүйлгээнүүд бүгд хүчингүй боловч менежер махныхаа мөнгийг жинхэнэ мөнгөөр төлснөөр хэн ч хохиролгүй үлдсэн байна.



No comments:

Post a Comment