Saturday, November 27, 2010

Унтахын өмнө шингэн зүйл уух хэрэггүй


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Сэрсэний дараа орноосоо огцом бүү бос
Толгой эргэж, нүд харанхуйлах нь бий. Иймд таван минут хэртэй хэвтэж, эвшээж суниа. Ингэх нь тархины цусан хангамжийг идэвхжүүлэхэд тустай.

Өглөө бага зэрэг тослог хүнс хэрэглэ
Өглөө чихэрлэг боов, амтлаг зүйл бүү ид. Учир нь нүүрс ус глюкоз болон хувирахдаа амархан. Харин бага зэргийн тослог агуулсан хүнс тохиромжтой. Өглөө масло, бяслаган хавчуургатай талх, йогурт, самар хэрэглэвэл бүтэн өдрийн туршид сахарын хэмжээг ихэсгэхгүй.

Тархин дахь эндорфин бодисын дутагдал
Энэ бодисноос сэтгэл санааны тамир хамаардаг. Үдшийн цагт энэ бодис ихээр хуримтлагддаг тул та ирээдүйгээ өөдрөг харна. Харин өглөөгүүр эндорфин бодисын түвшин унадаг тул сэтгэл санаанд ч сөрөг нөлөөтэй. Иймд түр зуурын хямралаас гарахад аяга аагтай кофе, хэрчим шоколад тустай. Кофеин болон шоколад нь эндорфин бодисын боловсруулалтыг ихэсгэдэг тул сэтгэлийг тайвшруулдаг.

Илүүдэл шингэн бөөрөнд ачаалал өгнө
Нойрсохоос 1,5-2 цагийн дотор цай, жүүс болон бусад ундаанд хориг тавь. Шөнө бөөр амрах ёстой. Гэтэл уусан шингэн нүүр болон биеийн арьсан доорхи эд эсэд шилжиж бөөрөнд ачаалал өгдөг. Өглөөгүүр нүүр хавагнах, нүдний дор хүүдий үүсэх нь унтахын өмнө шингэн зүйл уусантай холбоотой. Хавагнасан тохиолдолд шээс хөөлгөх хөнгөн үйлчилгээтэй тараг, кофе, алимны шүүс зэргийг уугаарай.
Эх сурвалж:
www.banjig.net

No comments:

Post a Comment