Friday, November 26, 2010

онигоо2

Анх удаа шүхрээр буух гэж байгаа тамирчдын онгоц хөөрөв. Тэднийг харж байсан хоёр дасгалжуулагчийн нэг нь:
-Аргагүй дээ, сандраад байх шиг байна. Нөгөө дасгалжуулагч:
-Чи царайгаар нь мэдэв үү?
-Үгүй ээ, үнэрээр нь…

Гурван эр вагонд сууж купендээ ганц юм задлан сууна. Нэг нь явж нөгөө хоёр нь гаргаж өгч байгаа ажээ. Галт тэрэг хөдлөх дохио өгөв. Явж буй эр:
-За за, би явлаа, сайн сууж байгаарай. (Купенээс гарч вагоноос буув) Үдэж буй хоёр:
-За за, сайн яваарай. (Вагон хөдлөв)…

Бурхан багшийг Диваажиндаа сууж байтал Дэлхийгээс нэгэн эрдэмтэн морилж ирэн эрдэм мэдлэгтэй хэмээн гайхуулан ярив:
-Бурхан багш минь та бидэнд баяр хүргэж болно шүү, бид Дэлхий дээр юу ч үгүйгээс амьд биетийг бий болгож чаддаг болсон!
-Сайн

Ажилчин:
-Дарга аа, миний цалинг нэмэхгүй бол надыг их олон газар сонирхоод болохоо байлаа…
-За ямар ямар байгууллагууд байна?
-Орон сууцны контор, телефон холбооны газар, дулааны шугам сүлжээний газар…

-Байна уу, та дөнгөж сая надад өөрийнхөө зургийг явуулжээ…
-Өө яана аа, уучлаарай, би санамсаргүй товчийг нь дарчихаж.
-Болгоомжтой байхад яадаг юм. Тэгээд ч дүүшинд орж байхдаа зургаа дарж байж, утсаа норгоод эвдчихвэл яана…

Жаахан хүүхэд өргөсөн эх автобусны урд хаалгаар орж ирэв. Жолооч:
-Та яасан хөөрхөн хүүхэлдэйтэй юм бэ?

Жолоочийн үгэнд гомдсон эмэгтэй уурлан суудалд суув. Тэгээд хажуу дахь хүндээ:
-Энэ жолооч намайг доромжиллоо… Нөгөө хүн нь:
-Та очоод зад хэрэлдчихээд ир. Би таны сармагчинг барьж байя…

Доктор Ватсон, Шерлок Холмс-д:
-Ноён Холмс, өглөөний мэнд! Холмс:
-Доктор Ватсон та шөнөжин порно кино үзээ юу?
-Та яаж мэдэв ээ?
-Энэ амархаан, нэгдүгээрт таны нүд улайчихаж, хоёрдугаарт манайд порногоос өөр кино байхгүй шүү дээ.

Хоёр эмэгтэй амралтнаас буцаж явна:
-Манай нөхөр намайг амралтанд завхайрвал ална гэсэн.
-Тэгээд?
-Би ч алуулсааан, алуулсан…

Залуу одон орон судлаач:
-Багш аа, Азарганы ордыг яагаад урьд нь Гүүний орд гэж нэрлэдэг байсан юм бэ?
-Тэр ордыг нзэгдэх үеийн дуран авай, азарга гүү хоёрыг ялгааг олж харах хэмжээнд хүрээгүй байсан юм аа…

Оршуулгын цуваа хөдөлж байна… Тэр орчны хүмүүс эмгэнэн өнгөрнө… Тэгтэл нэг хүүхэд цувааны араас хашгиран гүйлээ!!!
-Аав аа, аав аа… та яагаад намайг орхиод явж байгаа юм бэ, аав аа, аав аа, би тантай хамт явна аа… Тэгтэл шарил ачсан машины жолооч хаалга онгойлгон:
-Витя, гэртээ байж бай, аав нь дараа чамайг дагуулж явна аа… хэмээн хашгирлаа…

Нэгэн хөгшин, асрамжийн газар байдаг найз хөгшнөө эргэж ирэв…
-Өө энд сайхан байна аа, бие биеэ их сайхан хүндэлж дууддаг юм байна, Тэр Вика гээд 80 хүрч байгаа, эмч байсан авгайг байгаа юм, бид түүнийг
-Эмч ээ л гэж дууддаг. Тэнд сууж байгаа өвгөн багш байсан юм гэсэн, бид түүнийг Багш аа л гэдэг. Намайг ч гэсэн дээ, 30 жил эр хүний өвөрт ороогүй амьтныг, өчигдөр нэг өвгөн,
-Хөөе муу янхан, гэж дуудсан ч гэсэн, сайхан л сонсогдож байна лээ шүү…

Эхнэр:
-Та өөрөө тэнэг! Хадам эх:
-Үгүй, чи өөрөө тэнэг! Хүргэн:
-За маргаад яахав, та хоёр хоёулаа зөв…

Эм тахианаас сурвалжлагч:
-Танд юу тохиолдоод их баясгалантай байгаа юм бэ?
-Нууц.
-Таны ойрын зорилт?
-7 кг өндөг гаргах. Эр тахианаас:
-Танд юу тохиолдоод уруу царайлаа вэ?
-Нууц,
-Таны ойрын зорилт юу байна?
-Страусыг хамрыг хага цохих!

Абстракт зураач үзэсгэлэн гаргаж бүтээлээ танилцуулж байна:
-Энэ манай эхнэрийн хөрөг… Энэ миний хөрөг…Нэгэн үзэгч:
-Та хоёр арай хүүхэдгүй биз дээ.

Нэг эр тахиа худалдаж авахаар зах дээр явж байна. Тэгтэл нэг грузин, бараг өөр шигээ том тахиа зарж байхтай таарав.
-Таны наад тахиа чинь тэгээд эм тахиа гишгэж чадах уу?
-Чадахаар барах уу, наадах чинь хонь гишгэнэ, үнээ гишгэнэ, гүүн дээр мордоно, бүр сүүлдээ өчигдөр над руу дайраад… ав ав,

Зарц, хөршийндөө ирэв:
-Мистер Жонс, танайд саад болж хуцдаг байсан нохойгоо буудаад алчихлаа гэж хэлүүлж байна. Хөрш:
-Их сайн байна, одоо охиноо хордуулах юм уу эсвэл төгөлдөр хуурыг нь шатаавал сайн байна гээд хэлчих.

-Чи Пауло Коэльо-г уншсан уу?
-Үгүй.
-Арай ч дээ…
-Чи өөрөө уншсан юм уу?
-Би түрүүлж асуусан шүү!

Симфони оркестр тоглож байна. Удирдаач сүүлийн дохио өгч хөгжимчид нэгэн зэрэг дуусав. Харин контрбасс “Бум бум бум…” гэсээр дуусгав. Контрбассын хөгжимчин, хөлсөө арчингаа:
-Ёох, арай л гэж нэг юм гүйцлээ…

Залуу /сэтгэл нь зовсон байдалтай/ найз бүсгүйдээ хэлж байна:
-Уучлаарай… би чамайг… мартчихжээ…
-Чи тэгээд намайг бүр мартахаар шийдээ юу???
-Үгүй ээ, юу… би нэрийг чинь мартчихаж!

-Онгоц худалдаж авах мөнгөтэй болох юм сан.
-Юу, машин ч үгүй байж юун их юм боддог юм!
-Үгүй ээ, үгүй. Зүгээр л тийм их мөнгөтэй болох юм сан…

Захирал, нарийн бичгийн даргаар орохоор ирсэн хүүхэнтэй ярилцлага хийж байгаад бөгсийг нь базаад аваад тас алгадуулав. Захирал:
-Чи чинь ажлын туршлагатай л гээд байгаагүй бил үү.

Машинтай хоёр хүүхэн гэрлэн дохион дээр нэгэн жиптэй зэрэгцэн ирж зогсов. Жип дотор байгаа эр эм хоёр эхнэр нөхөр хоёр бололтой гэнэ. Гэнэт нэг хүүхэн нь жип барьж яваа эрийн зүг гар нүдээр дохиж занган инээмсэглэв… Гэрлэн дохио өнгөрсний дараа нөгөө нь асуув:
-Чи саяны хүнийг таньдаг юм уу?
-Үгүй үгүй. Гэхдээ муусайн эрчүүд зүгээргүй л байж таараа. Эхнэртээ алуулаг л даа.

Хоёр анчин нэг галуу алаад хувааж авч чадсангүй. Нэг нь санал гаргав:
-Хоёулаа нэг нэгнийгээ үсэртэл нь шанаадъя, тэгээд хэн хурдан боссон нь галуугаа авъя.
-За тэгье. Нэг нь эхлээд шанаа өгөв. Нөгөөх нь 15 минут хэвтэж байгаад босож ирэв. Тэгээд:
-Одоо миний ээлж! Нөгөө нь:
-Чи галуугаа ав аа…

Ресторанд. Үйлчлэгч ирэв. Эр, үйлчлэгчид нэг доллар сарвайн:
-Та надад юу зөвлөх вэ, хэмээвэл, Үйлчлэгч:
-Эндээс зайлсан нь дээр байх л гэж хэлье дээ.

Дарга, ажилтныхаа өрөөнд хашгиран орж ирэв:
-Ажил хийж байхдаа тамхи татаж болохгүй гэж хичнээн хэлдэг юм бэ!!! Ажилтан:
-Хэн ажил хийсэн юм!
-Петя, чиний царай чинь дэрний уутнаас цагаан болжээ…
-Та юу хэлэх гээ вэ, Василий Иванович?
-Чамайг дэрнийхээ уутыг угаах болжээ гэж хэлж байгаа юм!

-Байна уу, Гал команд уу? Гэрт гал гараад… эргэн тойрон гал…
-Та хаана байгаа юм?
-Гэр дотроо байна аа… хурдан зөвлөгөө өгөөч…
-Танайд дезодорант бий юу?
-Байлгүй яахав.
-Түүнийгээ гал руу битгий цацаарай…

Найр ид дундаа…
-Света, чи хуурай винонд дуртай юу?
-Найруулаад өгвөл ууя л даа…

-Би жорлонд ормоор байна
-Хүндээр үү?
-Үгүй ээ, ихээр…

-Танай рестораны хутга яагаад ийм мохоо байгаа юм?
-Манайд хүмүүс голдуу архи уух л гэж орж ирдэг юм.
-Нэгдүгээрт, хоол идэх хүмүүс бараг байдаггүй гэсэн үг. Хоёрдугаарт согтуу хүмүүст хурц хутгаар үйлчилж болдоггүй юм аа.

Дарга:
-Намайг гараараа даллавал хурдан ир гэж байна гэж ойлгоорой! Цэрэг:
-Намайг толгой сэгсэрч байвал ирэхгүй гэж байна гэж ойлгоорой!

-Байна уу, таны захиалсан машиныг бид одоо аваад очлоо.
-Юун машин?
-Ланд-105!
-Юу??
-Та өчигдөр манайд урьдчилгаа 60 хувийг төлсөн байна шүү дээ. Эр утсаа гараараа таглан:
-Хөгшөөн, хөөө хөгшөөн!!! Эхнэр:
-Юу гээд байгаа юм бэ, муу архичин!!!
-Би архичин биш юм байна аа, би өчигдөр, мөнгөөрөө архи уугаагүй, машинаа захиалчихсан байна ш дээ… хэмээн хашгиран дэвхэцлээ…

Шинээр ажилд орсон худалдагчид, дэлгүүрийн дарга зэмлэл хүлээлгэж байна:
-Та хүнтэй буруу харьцаж байна. Яг хүссэн бараа нь байхгүй ч гэсэн адил төстай барааг нь санал болгож бай. Жишээ нь хэн нэгэн худалдан авагч, балын харандаа асуухад тэр нь байхгүй бол
“-Гэхдээ манайд өнгийн харандаа, фломастер байна ш дээ” гэж хариулж бай.
-За дарга аа. Төдөлгүй даргын өрөөнд нэгэн худалдан авагч уурсан орж ирэв:
-Танай худалдагч чинь тэнэг юм уу, хаашаа юм!
-Яаж байна?
-Намайг жорлонгийн цаас байна уу гэсэн чинь,
“-Байхгүй ээ, гэхдээ бичгийн цаас, өнгийн цаас, цавуутай цаас, зүлгүүртэй цаас байна ш дээ” гэж хариулж байх юм!!!

Далайн шуурга болж байна. Сандарсан нэгэн зорчигч, хөлгийн ахмадын өрөөнд гүйн орж ирэв.
-Ахмад аа, хамгийн ойрхон газар хүртэл хэдэн км вэ? Ахмад тайвнаар:
-2 км. Зорчигч:
-Чигээрээ юу, зүүн тийшээ юу, баруун тийшээ юу? Ахмад:
-Доошоо доошоо…

Халамцуу эр:
-Эмч ээ, миний юу… нөгөө юу гэдэг билээ … өвдөөд…
-Хаана байдаг юу вэ?
-… нурууны төгсгөлд… байдаг чинь юу билээ…
-Бөгс үү?
-Тийм байх аа, гээд толгойгоо заажээ.

Нэг эр нөгөөдөө:
-Чи надад 100 төгрөг зээлээч, би гэртээ хэтэвчээ мартчихаж.
-Тэг тэг. Маргааш нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм ээ.
-Чи надад 400 төгрөг зээлээч, би маргааш 500 болгоод өгчихье.
-Тэг тэг. Нөгөөдөр нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 500 төгрөг зээлээч. Маргааш би 1000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 3 хоногийн дараа.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 4000 төгрөг зээлээч, би маргааш 5000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 5 хоногийн дараа:
-Би чамд өртэй байх
-Үгүй ээ үгүй. Ямар ч өргүй!

-Чи надад яг Пушкин шиг харагдаад байх юм.
-Буржгар уу?
-Үгүй ээ, буудчихмаар байна.

-Чи сонссон уу, зоопарк хаагдаад 7 хонож байгаа гэсэн.
-Яасан гэнэ?
-Заан нь үхсэн юм байх аа.
-Тэгээд гашуудаж байгаа юм уу?
-Үгүй ээ, идэж байгаа гэсэн…

Диваажингийн хаалган дээр Америкийн агаарын цэргийн хувцастай хэдэн цэрэг ирэв. Хаалгач:
-За хаанаас ирэв?
-Бид Югославын ардчиллыг хамгаалж агаарын дайралт хийх үеэр Милошевичийн хүчнийхэнд алуулчихлаа. Хаалгач:
-Түр хүлээж байгаарай. Хаалгач хэдэн хором утсаар ярьснаа:
-Муусайн худалчид цаашаа. Би сая Америкийн Ерөнхийлөгч рүү ярьлаа. Дайралтын үеэр нэг ч америк цэрэг үхээгүй гэж байна!

Сэтгүүлч Аврах албаны ажилтнаас ярилцлага авч байна:
-Таны ажлын хамгийн хэцүү нь?
-Эрэгтэй хүн аврах. Аврахгүй бол үхчихнэ. Авраад хиймэл амьсгал хийхэд сэргэнгүүтээ зодож алчих гээд байдаг.

-Хөөө, охион, чамайг хүмүүс хөөрхөн охин гэдэг үү?
-Үгүй.
-Ямар муухай шударга амьтад вэ!

Нэг өвгөн, Лам дээр ирэв.
-Ламбагуй минь, та надад ганцхан юм хэлж өгч хайрла. Би 70 настай. Миний 18 настай эхнэр хүүхэд төрүүллээ. Миний насан дээр ийм юм байж болох уу?
Лам:
-Би танд нэг түүх ярьж өгье. Би нэг удаа ууланд ганцаараа явж байсан чинь гэнэт над руу бар дайрдаг юм. Тэгэхээр нь таягаа аваад өөдөөс нь чиглүүлээд “Пүн” гээд л буудчихсан чинь үхээд өгсөн шүү…
-Танд Бурхан л тусалж дээ.
-Яг ч бас тийм биш ээ. Ард маань жинхэнэ буутай анчин зогсож байсан юм билээ…

-Танай хулгана чинь өчигдөр манай хашаанд орж ирээд манай нохойд бариулчихсан.
-Тэр чинь хургана биш муур шүү дээ.
-Манай нохой л тэгж бодсон гэсэн шүү дээ…

Хөдөөний зам дээр хоёр эр машинд гар өргөн зогсож байна. Ганц нэг машин явах боловч тэр хоёрыг авсангүй. Тэгтэл ачааны машины руль барьсан нэг эр “давхиж” ирээд амаараа тоормозлон ар руугаа зааж суу гэв. Мань хоёр мэдрэл муутай “жолооч”-оос айж:
-Зүгээр зүгээр, бид хоёр өөр машинд суучихъя. Нөгөө “жолооч” өврөөсөө гар буу гаргаж ирэн, “-Суу” хэмээн хашгирав. Айсан хоёр суусан дүр үзүүлэв. “Жолооч” рулиэ хөдөлгөн “давхиж” өгөв. Нөгөө хоёр араас нь даган гүйнэ. Хэдэн км гүйснээ зогсов.
-Энд замын цагдаагийн хэсэг байдаг юм. Би үнэмлэхгүй учраас тэр эрдэнэшишийн талбайгаар тойроод очно. Та хоёр алхаад очиж бай. Хэцүү “жолоо”-чоос салсан хоёр эр, замын цагдаа дээр ирэн, эрдэнэшишийн талбайгаар нэг солиотой эр ачааны машины руль барин гүйж яваа тухай хэлэв. Замын цагдаа:
-Тэрийг чинь бид эрж байгаа юм, алив суу хэдүүлээ эрж олноо гээд мотоциклын гар гаргаж ирэв. Солиотой цагдаагаас айсан хоёр эр:
-Бид хоёр их яарч явна гэвэл цагдаа автомат гаргаж ирэн:
-Суу хэмээн тушаав. Тэр хоёр “мотоциклын ард суун” давхиж өглөө… Жаахан гүйж байтал цагдаа эргэж харан нэгийг нь загнав:
-Чи чинь мотоцикл дээр сууж яваагаа мэдэж байна уу, наад өвдгөө нугла. Мань эр өвдгөө нугалан гүйж байхдаа эргэж харан нөгөө нөхөртөө:
“-Хоёулаа ачааны тэргэн дээрээ сууж явсан бол амар байж дээ” хэмээн шивнэлээ…

-Чи хаана ажилладаг вэ?
-Хаана ч ажилладаггүй.
-Тэгээд юу хийдэг юм?
-Юу ч хийдэггүй.
-Ямар сайхан ажил вэ!
-Сайхан нь ч сайхан л даа, даанч өрсөлдөгч олонтой!

-Алив гараа өг. Би чамайг мэргэлээдэхье. … Чи ч энтеровирусээр өвчилж үхэх хүн байна даа.
-Та яаж мэдэв?
-Ийм бохир гартай юм чинь тэгэлгүй яахав дээ.

Нэг залуу эр, лам дээр ирэв:
-Лам гуай, би эхнэртэйгээ өдөрт 15 удаа загас наадуулдаг, энэ нүгэл үү?
-Хүнд худлаа хэлнэ гэдэг чинь л нүгэл дээ…

Үүрэн тел.оператор руу нэг хүн утасдаж байна.
-Байна уу, би rap утсаа аягатай кофенд унагачихлаа, чанарт нь нөлөөлөх үү?
-Нэг их нөлөөлөхгүй, гэхдээ тэр кофег уух хэрэггүй биз дээ.

Нэг залуу:
-Би ямар гоё охинтой найз болсон гээч, тэгээд баяраа чамтай хуваалцах гэж ирлээ. Нөгөө залуу:
-Хуваалцъя л даа, аваад ир!
Зам дээгүүр халамцуу Туулай гүйж явтал Хандгай зогсож байв. Туулай:
-Зам дээрээс зайлаач новш оо… Хандгай Туулайн дээр баачихаад яваад өгөв. Туулай:
-Муу Хандгайг чацга алдтал нь айлгалаа даа!

Канзас мужийн нэгэн фермерийн байшингийн дээврийг салхи хуулаад эвдээд хаячихаж. Түүнд нэг нөхөр нь Детройдын авто машины засварын газарт өгч янзлуулахыг санал болгосны дагуу тийш нь илгээв. Хоёр хоногийн дараа Детройдоос хариу ирэв. “Таны машин юунаас болж ингэж эвдэрснийг мэдэхгүй байна, гэхдээ маргааш гэхэд бэлэн болно” гэсэн байлаа.

Дарга, нарийн бичгийн дарга бүсгүйдээ, нэг CD өгөөд:
-Үүнийг хувилаадахаа… Н/б Ксероксын тагийн сөхөн CD-r хийж хувилан гарч ирсэн цаасны хамт даргадаа оруулж өглөө…

Нөхөр эхнэр хоёр зурагт үзэн сууна. Хаалганы хонх дуугарав. Эхнэр очвол хөрш эр зогсож байна.
-Сайн уу, Валя, чамайг халаадаа дэлгэвэл 100 рубль өгье. Валя халаадаа дэлгэн харуулчихаад 100 рубль хармаалан орж ирэв. Нөхөр:
-Хэн бэ?
-Хөршийн хүүхэн л давс гуйж байна Нөхөр:
-Аа, би хөрш эрийг л зээлсэн 100 рублиэ өгсөн юм болов уу, гэж бодлоо.

Африкт жуулчлаад ирсэн эр:
-… тэгээд тэр арслан намайг савраараа илээд зогсоод байсан… намайг заан гэж бодсон байх аа…
-Яагаад, чи тийм том харагдсан юм уу?
-Үгүй ээ, заан шиг их чацга алдсан юм.

Нэгэн эрдэмтэн лекц уншиж байна.
-Бид цагаан баавгайг хүрэн баавгайтай нийлүүлэгт оруулсаан… Танхимаас:
-Тэгээд яаж байна?
-Тэгээд, хоёулаа л их сэтгэл ханана билээ…

Нэгэн чинээлэг хатагтай том ресторанд оройн зоог барьчихаад мөнгөө төлөх гэсэн чинь түрийвчээ мартчихсан байж. Хатагтай, зоогийн газрынн эзэнд:
-Би маргааш нөгөөдрөөс мөнгөө авчраад өгчихнө өө…
-Бололгүй яахав. Харин би таны нэрийг, төлөх мөнгөний хэмжээтэй нь хамт тэр самбар дээр биччихье. Танд ч амар, бидэнд ч мартахгүй, зүгээр…Хатагтай:
-Гэхдээ тэр чинь олны нүдэн дээр эвгүй юм биш үү? Эзэн:
-Та санаа зоволтгүй ээ, бид тэр самбарыг таны булган шүүбээр бүтээгээд орхичихно!

Нэг эрийн хамаатны маш баян хөгшин нас барж мань эр маш үнэтэй зэрлэг алмазны өв залгамжлагч болжээ. Тэрхүү алмазаа гоёж янзлуулахаар уран дархан дээр ирэв. Дархан алмазыг үзээд дуу алдан түүнийг засахаас татгалзав.
-Би ийм үнэтэй эдэнд яагаад ч гар хүрч зүрхлэхгүй юм байна. Мань эр өөр нэг дархан дээр ирэв. Дархан алмазыг үзсэнээ бас л:
-Ийм их үнэтэй юмыг гай болоод гэмтээчихвэл яана гэж бодож байна, та өөр дархан дээр очсон нь дээр байх аа, хэмээн буцаав. Арга нь барагдсан эр нэгэн еврей дархан дээр ирэв. Алмазаа үзүүлэв. Еврей дархан алмазыг эргүүлж тойруулж үзэж байснаа, зэргэлдээ өрөөнд дарх хийж суугаа хүүгээ дуудав.
-Изик, май үүнийг сайхан янзлаадах! Мань эр гайхан асуув:
-Ийм үнэтэй алмазыг та яаж энэ хүүхдэд итгэж өгч байна аа? Еврей дархан:
-Бид болохоор наад алмазны чинь үнийг мэддэг учраас гар салганаад хийж чадахгүй, харин наад хүүхэд чинь бол юу ч мэдэхгүй юм чинь яах ч үгүй, зүгээр л засчихна!

-Сайн уу, чиний нүүр чинь ямар их үрчийгээ вэ?
-Би дандаа инээж явдаг юм чинь!
-Архи ч их инээдтэй зүйл ч биш дээ…

Нэг эр нөгөөдөө:
-Хоёулаа өнөөдөр хүүхэн эргүүлэх үү?
-Би ч энэ мэргэжилд тааруу даа. Сонирхогч л гэсэн үг.
-Надад хоёр хүүхэн байна, хоёулаа тийшээ явъя.
-Гоё хүүхнүүд үү?
-Нэг нь гоё, нөгөө нь сонирхогч хүнд дажгүй ээ…

Киев-Москвагийн онгоц зорчигчдоо суулгаж байна. Нэгдүгээр нисэгч кабиндаа согтуу орж ирэв. Төдөлгүй хоёрдугаар нисэгч бас согтуу орж ирэв. Нэгдүгээр нисэгч уурлав:
-Чи бас согтуу ирж байхдаа яадаг юм, Москва хүртэл ч яахав явчихна. Харин Москвад очоод хэн нь машинаа барих болж байна!!!

Загасчин өдөржингөө суугаад ганц жараахай ч барьж чадсангүй уурга дэгээгээ хурааж байхдаа бодно. “Загас барьж л сэтгэл санаагаа тайвшруулах юм даа…”

Кинотеатрт хоёр залуугийн өмнө нэг халзан толгойтой эр суужээ. Нэг нь:
-Би энэ хүний толгойг алгадаад авбал чи надад юу өгөх вэ?
-50 рубль өгье. Нөгөө нь халзан эрийн тогойг алгадаад авав. Халзан эр уурлан эргэж харахад сахилгагүй залуу:
-Сайн уу, Леха, хичнээн жил уулзсангүй вэ? Халзан эр:
-Та хүн андуурчээ, би Леха биш ээ…Сахилгагүй залуу найздаа дахин шивнэж байна:
-Би дахиад цохиод авбал 100-г өгөх үү?
-Өгнө өө…Залуу нөгөө халзан эрийн толгойг дахиад алгадаад авав. Эр уурсан эргэж харав… Сахилгагүй залуу:
-Леха чи, үсээ хусуулчихсан л байна ш дээ…

Археологичид Египтийн эртний хаадын хоёр булш олж илрүүлсэн байна. Нэгэн дээр нь “Энд их хаан Сафаритик нойрсож байна” нөгөө дээр нь “Эсвэл энд” гэсэн бичиг байсан байна.

Өмгөөлөгч, шүүгчдэд хандан үг хэлж байна:
-Энэ фермер 24 гахайгаа галт тэргэнд дайруулчихаад байна шүү дээ. 14 гахай… Та нараас даруй хоёр дахин олон!!!

Билл Клинтон эхнэртэйгээ онгоцоор явж байна. Эхнэрээ хөгжөөх санаатай:
-Би энэ нисэгчид 500 доллар өгөөд гараа үнсүүлэх үү? Эхнэр:
-Хм…Клинтон:
-Би энэ нисэгчид 1000 ногоон өгөөд хөлөө үнсүүлэх үү?Эхнэр:
-Хм… Тэгтэл нисэгч эргэж харан:
-Чи намайг жолоогоо хаячихвал миний нөгөөхийг үнсэхээ мэдэж байна уу…

Дэлгүүрийн радиогоор зарлаж байна: “Энэ дэлгүүрийн үүдэнд байгаа улаан Ферраригийн хажууд тавьсан хар бензний жолооч яаралтай морин тэргээ хөдөлгөнө үү, би машиндаа орж чадахгүй байна”

Тегераны хуралдааны үеэр Английн ерөнхий сайд Чёрчилль:
-Би урьд шөнө дэлхийн хаан боллоо гэж зүүдлээд…Америкийн ерөнхийлөгч Рузвельт:
-Би бүр Огторгуйн хаан боллоо гэж зүүдлээд… Оросын ерөнхийлөгч Сталин тамхиа сорж байснаа:
-Би та хоёрыг томилох тушаал дээр тамга дарсангүй гэж зүүдлээд… гэлээ.

Дарга ажилчна загнана:
-Та бид хоёрын нэг нь тэнэг болж байна!
-Та ч тэнэг хүн ажилд авах хүн биш дээ.

Нэгэн жижигхэн хүү найз дээрээ муур тэвэрсээр ирэв.
-Би энэ хоёр шаариг ямар үүрэгтэйг мэднэ ш дээ.
-Яадаг юм?
-Муурыг яриулдаг юм, гээд хоёр шааригийг нь базахад муур “Мяу” хэмээн ориллоо…

Шөнө хаалга нүдэв. Эр босож хаалган дээрээ очив:
-Хэн бэ?
-Жан Клод Ван Дам! Эр:
-Одоохон гараад та 4-ийг балбаад өгье өө…

Оршуулга. Талийгчийн энгэрийн халааснаас 1000 рубль цухуйна. Буяны байгууллагын бригадын ахлагч, ажилчиддаа үүрэг өгөв. “Хамаатан садангуудыг түргэн холдуул”. Ажилчид нь хамаатангуудыг нь холдуулав. Бригадын дарга мөнгийг автал талийгч нүдээ нээн:
-Би цагдаа байна, шалгалтын оршуулга зохион байгуулж та нарыг шалгасан юм гээд бригадын даргын гарыг бариад авав. Бригадын дарга мөнгийн булаан авч халааслаад:
-Би ч бас ажлаа хийж байна, гээд тагийг таглан том том хадаасаар хадаж эхэллээ…

Нэг эр машин худалдаж аваад гаднаа тавьж том нохой уяв. Өглөө нь нэг дугуй нь байдаггүй. Шилэн дээр нь “Нохойгоо битгий зэмлээрэй, хуцаад л байсан шүү” гэсзн бичиг байлаа.

Хаан, хятад герман орос гуравт:
-Та нарын хамгийн сайхан жорлон барьсанд нь охиноо тал баялагтайгаа өгнө, гэж. Алт эрдэнэсээр барьсан хятадын жорлонд Гүнж оров. Таалагдсангүй. Шилдэг дизайнаар барьсан германы жорлонд Гүнж оров. Төдөлгүй гараад ирэв. Таалагдсангүй. Банз хадаж сонингоор доторлосон оросын жорлонд оров. Гүнж гарч ирдэггүй…30 минут болов. Санаа нь зовсон хаан:
-Яав миний охинд таалагдаж байна уу?
-Ёстой гоё юм аа…Хаан орос эрд охиноо тал баялагтай өгөв. Хаан хуриман дээр нь охиноосоо асуув:
-Миний охинд орос жорлонгийн юу нь таалагдав?
-Сонингийн уншаад л суугаад байх нь…

Авиакомпаний нислэгийн удирдагч нэгэн стюардессийг дуудав:
-Чи зорчигчдод хэлж буй үгэндээ жаахан анхаарч бай.
-Яасан бэ?
-Чи үргэлж онгоц газардахын өмнө “Хүндэт зорчигчид оо, энэ завшааныг ашиглан та бүхэнтэй манай экипаж салах ёс гүйцэтгэе” гэж хэлэх юм.

-Байна уу, Ленатай ярья
-Лена төрөхөд хэвтсээн…
-Хүүе бие нь яагаа вэ…

Нэг буриад эр хөршийндөө ирэв. Хөрш нь том балиус ирлээд байж байв.
-Юу болоо вэ?
-Нөгөө муу Бадан үхээ юм гүү…
-Хүүе, хэзээ?
-Маргааш… Хэдэн буриад хөзөр тоглож байна. Нэг Хамган ирэв.
-Дорж оо, чи намайг таньж байна уу?
-Нх…
-Чи бид хоёр хэдэн жилийн өмнө нэг уулзсанаа санаж байна уу?
-Нх..
-Чи тэгэхэд надтай сууя гээд байсан ш дээ.
-Нх… тэгээд яасан суусан уу?

Нэгэн уран зураг цуглуулагч эр оросод ирээд буцахдаа сэргэн мандлын үеийн нэг зураг маш өндөр үнээр худалдан аваад хилээр гаргахын тулд нэгэн зураачаар дээрээс нь байгалийн зураг зуруулчихав. Нутагтаа ирээд нэгэн зураач дээр очиж зургаа өгөөд үнэнээ хэлж:
-Энэ зурагны цаад талд нь эх зураг нь байгаа. Та тэрийг гаргаж өгөөрэй… Хэд хоногийн дараа зураач утасдаж байна:
-Хамгийн эхний байгалийн зургийг арилгатал таны хэлээд байсан сэргэн мандлын үеийн зураг хамт арилчихсан. Тэгтэл цаанаас нь Лениний хөрөг гарч ирээд… дараа нь Сталины хөрөг гарч ирээд… одоо Брежневийн хөрөг гарч ирж байна яах вэ… цааш нь арилгаад л байх уу…

Оросын ерөнхийлөгч Брежнев тамд ирэв. Түүнийг тамын тогоочоор томилов. Тэгтэл Гитлер нэг буланд баахан ном уншаад сууж байна гэнэ. Брежнев тамын эзэнд гомдол мэдүүлэв:
-Би яахаараа Гитлерээс илүү нүгэл хийсэн байдаг билээ?
-Яаж байна?
-Тэр ном уншаад би тогоо бариад…
-Аа, тэр чинь ном уншиж байгаа биш ээ, Лениний зохиолуудыг Хятад хэл рүү хөрвүүлж байгаа юм.

Автобусан дахь бичиг: “Кондукторын суудалд сууж болохгүй” Хажуу цонхон дээрх бичиг: Кондукторын цонхоор харж болохгүй”

Абраам:
-Саара, энэ юун үнэр
-Роза…
-Роза цэцэг дэлбээлж байгаа юм уу?
-Үгүй ээ, Роза хувцсаа сольж байгаа юм.

-Ээж ээ, надад үлгэр яриад өгөөч.
-Эротик үлгэр үү?
-Үгүй ээ, аймшгийн… Эротик үлгэр ярьж өгсөн тэр орой чинь шөнөжин унтаж чадаагүй…

Автобусанд нэг согтуу эр орж ирэв:
-СПИД-тэй хүнд суудал тавьж өгөөрэй…үгүй ээ үгүй… ганцхан суудал… та нар чинь яагаад бүгдээрээ надад суудал тавьж өгөөд байгаа юм бэ?

Хөгшчүүл биднийг харж үздэг хүнгүй болжээ. Залуу насандаа хийж байсан ажлаа олж хийхээс. Бид чинь дайны үед залуу байхдаа вагон дэлбэлдэг байлаа л…

Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдийн ээж:
-Хүүхдүүд ээ, өнөөдөр та нарын дунд төрөл бүрийн дуу, шүлгийн бүжгийн тэмцээн явуулж шагнана. Бас хамгийн түрүүнд гэртээ харьсан хүүхдүүдэд нэг нэг хайрцаг бохь өгнө…

Гоц авъяастан шалгаруулж байна. Нэг өвгөн ирэв.
-Та ямар авъяастай вэ?
-Би бүх өнгөөр унгаж чадна. Түүнд үндсэн долоон нот өгөв. Өвгөн өнгө алдалгүй хийгээ гаргаж “дуулав”. Түүнд арай хүнд нот өгөв. Өвгөн мөн л алдалгүй “дуулав”. Түүнд дээд өнгөтэй нотнууд өгөв. Өвгөн:
-Би наадахыг чинь ч чадна.
-Тэгээд “тоглоод” үзүүлээч. Өвгөн:
-3-р октавын Соль дээр л чацга алдчихаж магадгүй гэж айж байна…

Миний өвгөн наанаа хүлээж бай, би наад гурвыг чинь нам зодчихоод ирье.
-Уучлаарай, миний буруу. У
-Дахиад жаахан уувал уу л даа.
-Би их олон юм яриад байна уу…
-Би ганц юманд гүйгээд ирэх үү.
-Чи гэртээ юу хийж суугаа юм бэ, найзууд чинь пивнушкад хүлээгээд сүйд болж байгаа биз дээ.
-Би ээж дээрээ ганцаараа оччихоод ирье дээ, миний өвгөн найзуудтайгаа бааранд суухгүй юу.
-Чи согтуугаараа ямар үзэсгэлэнтэйг гээч.
-Миний өвгөн орой болсон хойно согтуу наашаа яваад яах нь вэ, наад хүүхнийдээ хоночих оо.
-Миний найз наад хүүхнийхээ араас хараад байж бай, би тэр хооронд чинь энэ дэлгүүр ороод талхаа аваад ирье.
-Миний өвгөн ажил хийж өөрийгөө зовоогоод яах нь вэ, архи, мөрийтэй тоглоомны чинь мөнгийг найз нь яаж ийгээд олоод л байна ш дээ…

Шинэ бодлогууд

Еврейчүүдэд зарахыг хориглоно. Оросод нэгэн хүнсний дэлгүүрийн лангуун дээрх торхтой цөцгийний хажууд «Еврейчүүдэд худалдахгүй» гэсэн бичиг байна. Хэрвээ тэр
дэлгүүрийн эзэн өөрөө еврей хүн байсан бол яагаад тийм бичиг бичих болов?

Галт тэрэг дэх амиа хорлолт

Нэг хүн галт тэрэгнээс үсэрч амиа хорложээ. Тэрээр купендээ ганцаараа байсан ба купенээс нь хэдэн метр, боолт хийж байсан бололтой марль олджээ. Тэр золгүй эр яагаад амиа хорлох болов, Таны хувилбар?
(Шипи: Галт тэрэг харанхуй туннелиэр явж байсан байна.)

Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд

Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялаж байгаад үсээ засуулахаар шийдэв. Тэр хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр талд байрлана. Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин, үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш. Бас л үйлчлүүлэгчээ хүлээн суугаа бололтой.
Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв. (Үсээ муухай засуулъя гэж боддог хүн хаана байх билээ дээ!) Түүний сонголт зөв байсан бол яагаад?

Хариу:
Хэрвээ хотод хоёрхон үсчин байдаг юм бол тэд бие биеийнхээ үсийг засаж таарнаа даа. Гял цалын үс гоё засагдсан, хайш яйшийн үс тааруухан засагдсан байхыг жуулчин анзаарчээ.

Эрх охин

Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа эрхэлж хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог “Бэнтли” машиныг хаяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь түлхүүрээ ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг нэмэхэд 11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай биелүүлээд аавынхаа машины түлхүүрийг шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв. Хэрвээ чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог “Бентли”-гээр оройжин найзуудтайгаа зугаалж чадах байсан уу?

No comments:

Post a Comment