Saturday, November 27, 2010

Чихрийн хордлого хүүхдийн шүлсээр халдварлана


Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа чихрийн хордлогоор өвчлөх нь их байдаг. Жирэмсэн байхдаа хэрэглэж байсан хүнсний зүйлс ургийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Төрсний дараа хүүхдийн биеэр тууралт гарвал эхийн сүүгээр дамжсан гэсэн үг. Жирэмсэн эхийн хэрэглэж байгаа чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүд хүүхдийг чихрийн хордлоготой болгохоос гадна түүний шүд, буйлны бэхжилт, ясны сийрэгжилтэд муугаар нөлөөлдөг. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд чихрийн хордлого халдварлах магадлал өндөр байдаг. Учир нь хоол, амттанаа хувааж идэх, тоглоомоо ээлжлэн амандаа хийх нь халдвар авах гол арга зам болдог.

Чихрийн хордлоготой хүүхдийн шүлс тоглоомонд хүрч бусад нь тэр тоглоомоор тоглож амандаа , хүргэхэд л халдварладаг. Чихрийн хордлого буюу диатезтай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

-биеийн аль нэг хэсгээр тууралт өгч, улайх.
-хоол унданд дургүй болох.
-уур, уцаартай болох, тайван бус байх.
-элдэв өвчин амархан тусч, биеийн эсэргүүцэл муудах.

Чихрийн хордлого хүүхдийн дархлааг сулруулж өвчлүүлдэг
Чихрийн хордлогоос үүссэн тууралтыг маажих нь тууралтаас үүдсэн шарх сорвижиж, улмаар идээлэн өвчлөл нь даамжран бусад өвчний эх үүсвэр болох магадлалтай. Мөн дархлаа нь сул байдаг болохоор ханиад томуу амархан хүрч хоол унданд муу болдог. Чихрийн хордлоготой хүүхэд уур уцаартай тайван бус болох нь хамгийн ноцтой. Зарим тохиолдолд ээж аавууд чихрийн хордлогыг нь дарах гээд тайвшруулах эм өгдөг нь буруу юм. Энэ үед хэрэглэж байсан өндөр тунтай эмийн бэлдмэлүүд хүүхдэд сөргөөр нөлөөлж, томрох тусам оюун ухааны хөгжил суларч, үеийнхнээсээ хоцрох тал ажиглагддаг.

0-3 насны хүүхдүүд чихрийн хордогоор өвдөх нь илүү ба энэ үед нь гүйцэд сайн эмчилж чадвал цаашид гарахгүй байх магадлалтай. Бага насны хүүхдийн хувьд чихрийн хордлогыг эдгэхэд удаашруулдаг зүйл бол шүлс юм. Хордлого нь хүзүү, цээж, эрүүн дээр гардаг тул хүүхдийн шүлсэнд түлэгдэж ихэсдэг. Тиймээс шүлсэнд нь түлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв бага насанд нь сайн эмчлэхгүй бол том болсон хүүхдийн нүүр, биеийн ил хэсгээр чихрийн хордогын тууралт гарч, үеийнхнээсээ ичиж зовохоос гадна маажсанаас үлдсэн шарх сорви нь элдэв өвчин үүсгэх эхлэл нь болдог талтай. Эцэг эхчүүдэд анхааруулахад чихрийн хордлогыг эмчлэхээсээ өмнө эмчид хандаж эхийн хэвлийд байхад үүссэн үү, эхийн сүүгээр дамжсан уу, хожим халдварласан уу зэргийг нь сайн тогтоолгох хэрэгтэй.

Зарим амттан хүүхдийн өсөлтөд муу нөлөөтэй
Хүүхэд тань чихрийн хорлого туссан бол буцалсан сүү уулга. Гэхдээ эхийн сүүтэй хольж болохгүй. Хордлогод түрхдэг тосын эмчийн дагуу түрх. Агаар салхинд хүүхдээ байнга гаргаж, тайван орчинд байлгаарай. Мөн хүүхдийнхээ хувцас болон хөнжил гудас, цагаан хэрэглэлийг цэвэр даавуу байгаа эсэхийг шалга. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайжруулах витамин эм бэлдмэлүүдийг хэрэглэ. Учир нь биеийн эсэргүүцэл сайтай хүүхдийн хордлого нас ахих тусам багасдаг.

 Маажилтаас үүдсэн шарх, сорвийг дор бүр нь цэвэрлэж, хатаах хэрэгтэй. Шоколад, зайрмаг, хийжүүлсэн ундаа, чихэр, апельсин, мандарины төрлийн жимс зэрэг амттанууд чихрийн хордлогыг улам сэдрээдэг. Тиймээс хүүхдээ дөрвөн нас хүртэл нь хийжүүлсэн ундаа, зайрмаг, чихэр, шоколад нэг их хэрэглүүлэхгүй байвал биеийн хөгжил хэвийн сайн байдаг.

No comments:

Post a Comment